|

АЛБА СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

АЛБА СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 20 цаг 30 минутаас 21 цаг 30 минут хүртэл Дархан-50 цогцолборт Алба сурталчлах өдөрлөгийг зохион байгуулсан байна. Тус өдөрлөгөөр албаны гал унтраах болон аврах ажиллагааны багаж техник тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа болон ОБГ-ын тухай танилцуулгыг лед дэлгэцээр сурталчилжээ. Иргэдэд усан гал унтраагуураар гал унтраах арга тактик, болзошгүй гамшиг тохиолдсон үед өөртөө болон бусдад эмнэлгийн анхны тусламж үзүүлэх мэдлэг олгож дадлага сургуулийг өөрийн биеэр хийх боломжийг олгосон байна. Мөн гал унтраах хоолойгоор 3 төрлийн гал унтраах арга тактикийг үзүүлсэн нь иргэд олон нийтийн сонирхлыг татсан үзүүлбэр болжээ.