|

Ихэнх нутгаар бороотой

Ихэнх нутгаар бороотой

Амралтын өдрүүд буюу зургаадугаар сарын 23, 24-ний өдөр Төвийн аймгуудаар бороотой байх талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна. Улаанбаатар хотын хувьд бямба гарагт өдөртөө 19, шөнөдөө 15 хэмийн дулаан байх бол ням гарагт өдөртөө 20, шөнөдөө 11 хэмийн дулаан бөгөөд бороо орно. 
Харин өнөөдөр Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Архангай, Хэнтий, Орхон, Дархан-Уул аймаг болон Өмнөговь аймгийн зарим нутгаар түр зуурын бороо орно.