|

1407 нээлттэй ажлын байранд захиалга авчээ

1407 нээлттэй ажлын байранд захиалга авчээ

 

2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Залуучууд театрт "Залуучуудын хөдөлмөр эрхлэлт-Ажилд зуучлал 2018” хөдөлмөрийн яармагийг анх удаа Дархан-Уул аймагт зохион байгууллаа. Тус яармагт Улаанбаатар хотын 18, Дархан-Уул аймгийн ажлын байрны захиалга ирүүлсэн 35 ААНБ оролцон нийт 1407 нээлттэй ажлын байранд захиалга авчээ. 225 иргэн ажил горилогчийн анкет бөглөж, 87 иргэн ажилд зуучлахаар судалгаа мэдээллийг өгсөн байна. Мөн Хөдөлмөр эрхлэлтийн нэгдсэн системд ажил хайгчаар бүртгүүлсэн 2875 иргэн, Зорилтот өрхийн болон Хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ авдаг өрхүүдийн хөдөлмөрийн насны 780 иргэнд утсаар мэдээлэл хүргэж оролцоог хангажээ.
* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу