|

Алга болсон Тайланд хөвгүүд олджээ

Алга болсон Тайланд хөвгүүд олджээ

 

6 дугаар сарын 23-ны өдөр  "Зэрлэг бодон гахай”/Wild boar/ хөлбөмбөгийн багийн гишүүн  11-16 насны 12 хөвгүүд дасгалжуулагчтайгаа Тайландын хойт хэсэгт өдрийн бэлтгэлээ хийжээ.

Бэлтгэлээ дууссаны дараа Там Луанг нэртэй агуй руу дугуйтайгаа явав. Их хэмжээний устай бороо тасралтгүй орж байсан учраас 15 метрийн урттай усаар дүүрсэн "Там Луанг” агуйн нүхэн гарц руу орсон байна. Агуй үерийн усаар дүүрэн улмаар гарах гарцгүй болжээ.  Аврагчид дугуй, гутал, үүргэвчүүдийг нь агуйн орчмоос олон улмаар алга болсон хөвгүүдийг олжээ.  Аэктракүүн Суванмард нь тус багийн гишүүн бөгөөд тухайн өдөр хөлбөмбөгийн бэлтгэл хамт хийсэн ч эрт харих ёстой байсан учраас түрүүлээд явсан байна.

 Алга болсон 12 хөвгүүд дасгалжуулагчтай 6 дугаар сарын 23-наас 9 өдрийн турш тус агуй дотор байжээ. Энэ дунд сэлж чаддаг хүн байхгүй, агуйн гарц усаар дүүрсэн байгаа учраас тэднийг гаргахын тулд усны түвшин бууруулах ажиллагааг эхлүүлэх шаардлагатай байгаа юм.  

Шумбагчдын хэлж байгаагаар "Там Луан агуй  нь Тайланд дах хамгийн урт, зүг чигний баримжаагүй, нарийн гарцуудтай агуй” юм байна.  Агуйн гадаа борооны улирлын үеэр агуйд нэвтрэхгүй байхыг анхааруулсан тэмдэг байдаг байна.

Чианг Рай муийн захирагч, Наронгсак Осотанакорны хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлснээр:

Агуйд гацсан 13 хүнийг аврах ажиллагаа явагдаж байна. Бид тэднийг бэртэж гэмтээгүй байдалтайгаар олсон. Гэвч аврах ажиллагаа арай дуусах болоогүй байна.

 

Тайландын усан цэргийн, Агаарын хүчний, АНУ-ын цэргийн хүчний болон Их Британи улсын агуйн шумбагч Роберт Чарлез Харпер нарын хамтарсан томоохон  баг аврах үйл ажиллагааг хамтра гүйцэтгэж байна.

Мөн олон зуун сайн дурынхан хамтран оролцож байгаа бөгөөд мөргөлчид, лам нар агуйг аргадхаар шашны зан үйлүүдийг хийж эхлээд байна.

 

Эх сурвалж: https://www.theguardian.com/world/2018/jul/02/twelve-boys-missing-in-flooded-thai-cave-found-after-nine-days

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу