ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР

 

2018 оны 07 сарын 09-ний өдөр

08.00 Дааганы уралдааны гараа

09.00 Өсвөрийн харваачдын хана, хасаа харваа эхлэх /Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд/

10.00 Дааганы уралдааны бариа /Морь барианы газарт/

10.00 Насанд хүрэгчдийн хана харваа эхлэх /Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд/

11.00 Шүдлэн насны морьдын уралдааны гараа

11.00 Үндэсний сурын харвааны нээлт /Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд/

13.00 Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812,

Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их

баяр наадмын баярын хурал, Хүндэтгэлийн концерт /Залуучууд театрт/

14.00 Шүдлэн насны морьдын уралдааны бариа /Морь барианы газарт/

2018 оны 07 сарын 10-ны өдөр

06.00 Азарганы уралдааны гараа

09.00 Азарганы уралдааны бариа /Морь барианы газарт/

09.00 Насанд хүрэгчдийн хасаа харваа эхлэх /Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд/

10.00 Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг Дархан-Уул аймгийн

Засаг дарга Сундуйжавын Насанбат нээнэ.

10.10 Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа /тусгай хөтөлбөрөөр/ /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

11.00 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

11.00 Соёолон насны морьдын уралдааны гараа

11.30 Шагайн харваа эхлэх /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

13.00 Түрүү байр эзэлсэн сур харваачдад шагнал гардуулах ажиллагаа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

14.00 Соёолон насны морьдын уралдааны бариа /Морь барианы газарт/

14.00 Өсвөрийн бөхчүүдийн барилдааны нэгийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

15.00 Хязаалан насны морьдын уралдааны гараа 

15.00 Хүчит бөхийн барилдааны нэгийн давааны үргэлжлэл /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

18.00 Хязаалан насны морьдын уралдааны бариа /Морь барианы газарт/

19.00 БНСУ-ын Кёнги аймгийн Үндэсний хөгжмийн чуулгын тоглолт /Залуучууд театрт/

2018 оны 07 сарын 11-ний өдөр

07.00 Их насны морьдын уралдааны гараа

09.00 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

10.00 Их насны морьдын уралдааны бариа /Морь барианы газарт/

12.00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

13.00 Шагайн харвааны бай шагнал гардуулах ажиллагаа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

13.20 Түрүүлж, айрагдсан морьдыг цоллох, бай шагнал гардуулах ажиллагаа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

14.00 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

15.00 Хүчит бөхийн барилдааны тавын даваа, өсвөрийн бөхчүүдийн шигшээ барилдаан /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

16.00 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

17.00 "Аймгийн Начин” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх,энгэрийн тэмдэг гардуулах ажиллагаа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

17.20 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа, хүүхдийн барилдааны үзүүр, түрүүний барилдаан /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

17.50 Түрүүлж, үзүүрлэсэн өсвөрийн бөхчүүдэд шагнал гардуулах ажиллагаа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

18.00 "Аймгийн Харцага” цолны болзол хангасан Бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулах ажиллагаа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

18.30 Хүчит бөхийн барилдааны наймын даваа

18.50 Түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулах ажиллагаа /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

19.00 Монгол Улсын Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг Дархан-Уул аймгийн Засаг дарга Сундуйжавын Насанбат хаана.

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХОРОО