|

ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ӨСЧ БОЛЗОШГҮЙ ГЭЖ МЭДЭГДЖЭЭ

ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ӨСЧ БОЛЗОШГҮЙ ГЭЖ МЭДЭГДЖЭЭ

 

"АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг хориг арга хэмжээ авч хэрэгжүүлж, тус улсын газрын тосны экспортод хязгаарлалт тогтоосон тохиолдолд тун удахгүй нэг торх газрын тосны үнэ 100 ам.долларын босгыг давж болозошгүй. Ингэснээр газрын тосны үнэ өндөр байх нь ашигтай Орос болон Саудын Арабын барьцаанд Д.Трамп орох болно” гэж Газрын тос экспортлогч улсуудын байгууллага буюу ОПЕК дахь Ираны төлөөлөгчдийн тэргүүн Хосейн Каземпур Ардебели Reuters агентлагийн сурвалжлагчид мэдэгджээ.
 
"Дэлхийн хэрэглэгчид газрын тосонд, ялангуяа АНУ-д бензинд, илүү мөнгө төлж байгаагийн төлөө хариуцлагыг ноён Трамп дангаараа үүрэх болно” гэж тэрээр тэмдэглэсэн байна.
 
Лхагва гарагт Д.Трамп газрын тосны үнийг зохиомлоор хөөрөгдөж байна хэмээн ОПЕК-ийг буруутгаж, АНУ-ын хамгаалалтад байхыг хүсч байгаа бол газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэхийг холбоотнуудаасаа, тухайлбал, Саудын Арабаас шаардсан юм.

24news.

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу