|

Цалингийн зээлийн журамд өөрчлөлт оруулжээ

Цалингийн зээлийн журамд өөрчлөлт оруулжээ

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж, цалин тэтгэврийн зээлийн журамд өөрчлөлт оруулжээ. 

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн шинээр олгох, иргэдийн зээлийн үндсэн төлбөр нь сарын орлогын татварын дараах хэмжээний 70 хувиас давж болохгүй байхаар тогтоосон байна. Одоогоор иргэдийн хэрэглээний зээлийн хэмжээ банкуудын зээлийн багцын 23.4 хувь буюу 3.9 их наяд төгрөг байна. 

Цалин, тэтгэвэр зэрэг иргэдийн тоггмол орлогыг барьцаалсан хэрэглээний зээлийн сарын төлбөр иргэдийн орлогын тодорхой хувиас давахгүй байхаар банкууд дотоод журамдаа тусгадаг. Мөн банкууд шинэ харилцагч татах, хуучин харилцагчаа хадгалахын тулд иргэдийн өрийн дарамтыг харгалзан үзэхгүй, зээлийн хэмжээг орлогын 100 хувьд олгохыг илүүд үзэх болсон байна. Тиймээс Мөнгөний бодлогын хороо хуралдаж, иргэдийн орлогын 70 хувиас хэтрэхгүй зээл олгохоор тусгалаа.

Т.БАТСАЙХАН

ЗУУНЫ МЭДЭЭ


* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу