|

Хятадаас олдсон "Гайхамшигт луу" үлэг гүрвэл

Хятадаас олдсон "Гайхамшигт луу" үлэг гүрвэл

Хятадын Лингву мужийн баруун хойд хэсгээс 174 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн чулуужсан ясыг олж илрүүлэн судалжээ.

 

                Эрдэмтэд үүнийг шинэ төрөл зүйлийн үлэг гүрвэлийн бүлэгт хамаарана" хэмээн үзэж байгаа аж. Түүнийг "Лингвулун” буюу "Гайхамшигт луу” хэмээн нэрлэжээ. Уг олдвор нь ойролцоогоор 10-15 метр урттай бөгөөд том толгойтой ч жижиг гавлын ястай аж. Судлаачид "Үлэг гүрвэлийг 70 тонн жинтэй, цөөн тоогоор сүрэглэн амьдардаг байсан байх магадлалтай" хэмээн таамаглаж байгаа юм.

 

                Тухайн олдвороос өмнө нь хийж байсан судалгаануудад ийм чулуужсан ясыг "Диплодокус” бүлгийн үлэг гүрвэл гэж тогтоогоод байсан бөгөөд уг төрөл зүйл нь 160 сая жилийн өмнө амьдарч байжээ. Харин энэ олдворыг үүнээс өмнөх үед хамаарагдана хэмээн үзэж байгаа юм. Диплодокус” нь "Диплодоцид сауропод” аймгийн үлэг гүрвэл бөгөөд манай гараг дээр амьдарч байсан хамгийн эртний амьтанд тооцогддог юм.