|

Ж.Хатанбаатар "Рио-2016" олимпид оролцох багийг ахална

"Рио-2016" олимпийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдыг МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, доктор Ж.Хатанбаатар ахлах шийдвэрийг МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн хурлаас гаргасан байна. 

МҮОХ-ны холбогдох дүрэм журмын дагуу спортын томоохон наадамд оролцох багийн ахлагчийг Гүйцэтгэх зөвлөлийн хурлаараа хэлэлцэн шийдвэрлэж томилдог байна. Энэ дагуу түүнийг томилоод байгаа юм. Мөн түүний орлогчоор ардын багш Ц.Дамдин ажиллахаар болжээ. Өнгөрөгч "Лондон-2012” олимпийн наадмын багийг УИХ-ын гишүүн М.Энхболд ахалж байв.