|

Леонардо Ди Каприогийн нялх амраг

Леонардо Ди Каприогийн нялх амраг

 

Холливудын хамгийн царайлаг залуусын нэг, жүжигчин Леонардо Ди Каприо (Leonardo DiCaprio) залуухан модель бүсгүйтэй саяхан хувийн хөлгөөрөө зугаалжээ. Уг хөлөгт тэд хоёулхнаа байгаагүй бөгөөд олон найз нөхдөө урьж, хөлөг онгоцон дээрээ парти зохиосон байна. Харин аялал өндөрлөж, далайн эрэгт ирсний дараа Лео хамгийн түрүүнд ганцаараа хөлгөөс бууж, зугтах шахам алга болсон аж. Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээллээр Лео болон түүнтэй нэр холбогдоод буй загвар өмсөгч хоёр ердөө найзууд гэнэ. Гэхдээ өөр нэг эх сурвалж тэднийг амрагийн харилцаатай хэмээн баталж байна. Леогийн шинэ амраг нь түүнээс 22 насаар дүү юм.
Леонардо Ди Каприо болон Камила Моррон (Camila Morrone) нарын хэн нь ч энэ тухай албан ёсоор мэдээлэл өгөөгүй байна.

Камила Моррон өдгөө 21 настай. Өмнө нь жүжигчин Уилл Смитийн хүү Жейден Смиттэй дотно харилцаатай байжээ. Харин Ди Каприогийн хувьд өнгөрсөн гуравдугаар сард найз бүсгүй Нина Агдалаас салсан юм.







* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу