|

Гадаадад томилолтоор ажилласан тухай жагсаалтыг олон нийтэд дэлгэрэнгүй үзүүлжээ

Гадаадад томилолтоор ажилласан тухай жагсаалтыг олон нийтэд дэлгэрэнгүй үзүүлжээ

 

Өмнөд Солонгост хот, аймгийн дарга нарын сүүлийн 4 жилийн хугацаанд гадаадад томилолтоор ажилласан тухай жагсаалтыг олон нийтэд дэлгэрэнгүй үзүүлжээ.

    Уг жагсаалт 2014 оны 4-р сараас 2018 оны 6-р сар хүртэлх хугацааг хамаарах ба тухайн албан тушаалд сонгуулиар сонгогдож томилогдсон нийт 17 хот, аймгийн дарга нарын томилолтын тоо болон зарцуулсан мөнгөн дүнг багтаасан байна.

    Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тэдгээр албан тушаалтнууд гадаадад нийт 321 удаа ажлын журмаар зорчиж, 7 тэрбум гаруй вон зарцуулсан ба энэ нь нэг албан тушаалтан нэг удаа гадаадад зорчихдоо 100 сая вон буюу монгол мөнгөөр 210 сая төгрөг зарцуулсан гэсэн үг ажээ.

     Гэвч иргэд олон нийт энэхүү байдалд ихээхэн шүүмжлэлтэй хандаж "Улсын төсвөөс олгогдсон мөнгийг гадаадад зугаалахад зарцуулж байгаа юм биш биз, ер нь гадаадад ажлын шугамаар зорчих шаардлагатай эсэхийг дахин хянаж үзэх хэрэгтэй" гэх мэтчилэн бичиж байгаа юм байна.