|

МАН-ын 60 тэрбумын хэргийг сэргээн шалгаж эхэлжээ

МАН-ын дарга нарын төрийн албан тушаалыг наймаалцаж 60 тэрбум төгрөг босгох талаарх бичлэг 2014 онд анх ил болж байв. Түүнээс хойш хууль хяналтын байгууллагууд шалгаж байна гэж явсаар өнгөрсөн жил  гэмт хэргийн шинжгүй хэмээн хаасан байдаг.

 

МАН-ын 60 тэрбумын хэргийг сэргээн шалгаж эхэлжээ

Тэгвэл төрийн албыг наймаалцах талаар ярьсан 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсон  М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нартай холбоотой дээрх хэргийг АТГ, ЦЕГ, Тагнуулын байгууллагаас сэргээн шалгаж эхэлсэн байна. Ингэхдээ 60 тэрбумтай холбоотой хэргийг прокурорын байгууллагаас сэргээсэн гэх мэдээлэл байгаа юм.

 

Өнгөрсөн долоо хоногт МАН-ын Хяналтын хорооноос 60 тэрбумтай нэр холбогдсон хүмүүст хариуцлага тооцох тухай тогтоол гаргаснаа танилцуулсан юм.

 

Эх сурвалж: www.polit.mn

С.САРУУЛ

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу