|

Гацууртын Чинбатыг өмөөрөөд байгаа улсаа

 

Тэр Чинбат чинь анх Ноён уулыг ухаж, бодвол алт, хуучны эд өлгийг нь гадагш нь зөөж баяжсан хулгайч шүү дээ.

(Одоо Сентерра Гоулд хашаан дахь контайнерууддаа Ноён уулаас гарсан эд өлгүүдийг хураачихаад, Ноён уулыг ухах гээд улаан цайм дайраад байгаа. 
Алт нь бол хариугvй юм байгаа гэсэн. Тэгээд бас нэл арсены хортой. Ингэж олон жилээр тэмцээд байх ашигтай алт биш шүү дээ. 
Тэгэхээд юунд тэгэж шунахайраад байгаа нь ойлгомжтой биз дээ?!
Тэр олон контайнерынх нь 2- ыг л онгойлгоход баахан тvvхэн олдворууд гарсан. 
Ми. Энхболд утасдаж "шалгахаа боль!" гэж дарамталсан учраас бусдыг нь шалгаж чадахгүй буцсан!)

Тэгээд дараа нь Сү. Батболд ганц хоосон контайнер нийлүүлж Бороо Гоулдтай (одоогийн Сентерра Гоулд! дандаа нэрээ өөрчилдөг. Гадаад компани эхний 5 жил улсад татвар төлдөггvй хуультай. 5 жил бvр нэрээ солиод л улсад татвар төлөхгvй хичнээн 10 жил Монголыг үнэгүй ухна!) хамтрагч болоод Ерөө голыг хордтол ухсан.

Одоо Чинбат эх орноо ухаж төнхөж олсон хөрөнгөөрөө төмс тарьж "мөнгө угааж" гэгээн Мариа царайлж, "Зөвхөн Монгол хvнд эрүүл хүнс" гэж худлаа рекламддаг. 
Үнэндээ Монголд хэрэглэдэггүй юм тариад, хужаа руу зөөдөг. Тариан талбайдаа хичнээн их бордоо хэрэглэдэгийг хэн ч мэдэхгүй.! Хэн ч шалгахгүй юм чинь. Шалгасан ч хармаанд нь багтчих юм чинь!

Өчигдөр энэ бичвэрийг видеотой нь поостлосон чинь алга болчихсон байна. 
Чинбат бол чадалтай, чонын арьс нөмөрсөн хулгайч!

Сv. Батболд, Миеэ мэтийн том арууд байгаа болоод Сентерра Гоулд ингэж ичгvvр сонжуургvй аашилж, холоос ирээд хот манайх, хотонд ороод хонь манайх гэж аашилж байгаа юм!
"Монголын улстөрчдийг бид лоббидож байна" гээд улаан цайм зурагтаар ярилцлага өгөөд Монголчуудыг доромжлоод явдаг гадаад дээрэмчид дээ!

 

 

 


 


https://www.facebook.com/zermaa.chuluunsuren/posts/1815075515277198