|

ШИНЭ ХУУЧИН ДАРХАНЫГ ХОЛБОСОН 2.6 ХОС КМ ШУГАМЫН ШИНЭЧЛЭЛТИЙН АЖИЛ 2018 ОНЫ 08 ДУГААР САРЫН 31-НД БҮРЭН ДУУСНА

ШИНЭ ХУУЧИН ДАРХАНЫГ ХОЛБОСОН 2.6 ХОС КМ ШУГАМЫН ШИНЭЧЛЭЛТИЙН АЖИЛ 2018 ОНЫ 08 ДУГААР САРЫН 31-НД БҮРЭН ДУУСНА

 

Дархан хотын дулаан дамжуулах сүлжээний ф600ммголчтой 2733 хос метр шугамд 2012 оноос эхлэн жил бүр 2-6 удаа гэмтэл гарч хэрэглэгчдийг дулаанаар найдвартай хангаж чадахгүйд хүрээд байсан билээ. Тиймээс 2013 оноос эхлэн Сангийн яам, Эрчим хүчний яам зэрэгшат шатны байгууллагад аймаг орон нутгийн удирдлагууд удаа дараа хандсаны үр дүнд 2017 оны 06 дугаар сард нээлттэй тендерээр "Одкон холдинг” ХХК шалгарч 2018 оны халаалтын улирал эхлэхээс өмнө ажлаа гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Гэвч гүйцэтгэгч компанийнматериал нийлүүлэлт /Хятад улсад зохион байгуулагдсан олон улсын тэмцээнтэйхолбоотойгоор байгаль орчинд нөлөөлөх нөлөөллөөс шалтгаалан үйлдвэрүүдийг 28 хоногзогсоосон/ хугацаандаа хийгдээгүйгээс, мөн Дархан хотын хэрэглэгчдийг халуун хүйтэн усаар таслахгүйбайх зорилгоор өгөх буцах шугамыг ээлжлэн угсралтын ажлыг хийж 2017 онд К14-15хоорондох өгөх буцах шугам, К15-18 хоорондох буцах шугамын угсралтын ажлыг хийжгүйцэтгэн 2017.10.03-ны өдөр хуучин Дарханы хэрэглэгчдийг дулаанаар хангахажлыг зохион байгуулсан. 2018 оны 04 дүгээр сарын 20-оос эхлэн К18-27 хоорондох өгөх, буцахшугамын ажил 2018.07.07-нд дуусгах гэрээтэй эхэлсэн. Гэвч шугамын угсралтынажлыг ээлжлэн хийх, бороо, үерийн ус сувагт орох зэрэг хүндрэлүүдээс улбаалан хугацаахойшлогдсон гэдгийг гүйцэтгэгч компанийн удирдлагууд тайлбарлаж байна.2018 оны 08 дугаар сарын 20-нд шугамын угсралтын ажил дуусаж туршилт хийх бөгөөд 2018.08.31 гэхэд шугамыгажиллагаанд залган бүрэн жигдрүүлэхээр болжээ.  
* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу