|

Сураггүй алга болсон таван настай охиныг үл таних этгээд хулгайлсан байжээ

 

Сураггүй алга болсон таван настай охиныг үл таних этгээд хулгайлсан байжээДархан-Уул аймагт таван настай охин ор сураггүй алга болсон. Тодруулбал, энэ сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн "Ширээ нурууны нутаг” гэдэг газар /сумын төвөөс  баруун хойд зүгт 5 км-т/ тус сумын харьяат Э гэгч 5 настай охин гэрээсээ гараад сураггүй болжээ. Улмаар "Хараа” голын усанд живсэн байж болзошгүй тухай дуудлага орон нутгийн Онцгой байдлын албанд ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 6 алба хаагч, Цагдаагийн байгууллагын 82 алба хаагч, орон нутгийн 24 иргэн, нийт 112 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр тус багийн "Ширээ нурууны нутаг”, Орхон сумын "Бүрэн толгой”, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын "Хараа” голын гүүр хүртэл 52 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. 

5 настай охин "Э”-г 37 настай эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хан-Уул дүүрэгт оршин суух иргэн "Б” нь, 2018 оны 08 дугаар сарын 21-ны өдөр  Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны дэвсгэрт хулгайлан авч явж байхад нь Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлэн баривчилж шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Одоогоор охины биед гадна харагдах гэмтэл шарх, сорив байхгүй.

Уг хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13 дугаар бүлэг "Хүний халдашгүй, чөлөөтэй байхын эрхийн эсрэг гэмт хэрэг”, 13.2 дах хэсэг "ХҮн хулгайлах” 13.2.2.1 дэх хэсэг буюу хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж гэсэн заалтаар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Энэ хуулийн заалт нь 1-5 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэдэг.

Иймд: Эцэг эхчүүдийг багасны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг ганцааранг нь орхихгүй, тоглуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.


* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу