|

Сэжигтэн Б: "Охинтой хэд хоног хамт баймаар санагдаад Улаанбаатар руу автобусанд суугаад ирсэн" гэжээ

 

Сэжигтэн Б: "Охинтой хэд хоног хамт баймаар санагдаад Улаанбаатар руу автобусанд суугаад ирсэн" гэжээЭнэ сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн "Ширээ нурууны нутаг” гэдэг газар /сумын төвөөс  баруун хойд зүгт 5 км-т/ тус сумын харьяат Э гэгч 5 настай охин гэрээсээ гараад сураггүй алга болсон билээ.

Онцгой байдлын газар болон Цагдаагийн байгууллагын албан хаагч нар эрэн хайх ажиллагааг яаралтай зохион байгуулж охиныг Улаанбаатар хотоос олсон юм. Охин эсэн мэнд олдсон бөгөөд түүнийг эрхэлсэн тодорхой ажилгүй 37 настай эмэгтэй "Б" хулгайлан авч явсан нь тогтоогджээ. 

Сэжигтэн Б мэдүүлэгтээ "Охин гэрийнхээ гадаа тоглож байсан. Бид хоёр юм ярьж нэлээд суусны дараа охин зайрмаг идмээр байна гэхэд нь би дагуулж яваад зайрмаг, чихэр авч өгсөн. Тэгээд хэд хоног хамт баймаар санагдаад Улаанбаатар луу автобусанд суугаад авч ирсэн. Охин хэлэхдээ "Аав гэртээ унтаж байгаа. Ээж байхгүй " гэж хэлсэн. Охинтой зүгээр л хамт баймаар санагдаад дагуулж ирсэн” хэмээн мэдүүлсэн байна. 

Уг хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13 дугаар бүлэг "Хүний халдашгүй, чөлөөтэй байхын эрхийн эсрэг гэмт хэрэг”, 13.2 дах хэсэг "ХҮн хулгайлах” 13.2.2.1 дэх хэсэг буюу хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж гэсэн заалтаар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Энэ хуулийн заалт нь 1-5 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэдэг аж. 

Иймд эцэг эхчүүдийг багасны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг ганцааранг нь орхихгүй, тоглуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. 

http://dorgio.mn/p/92924



* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу