|

ДАРХАН ХОТЫГ ТҮШИГЛЭН ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ТӨВЛӨРЛИЙГ БУУРУУЛНА

ДАРХАН ХОТЫГ ТҮШИГЛЭН ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ТӨВЛӨРЛИЙГ БУУРУУЛНА

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга С.Батболд их дээд сургуулиудыг хотуудад шилжүүлэн байршуулах санаачлагын хүрээнд орон нутагтай хамтран ажиллаж байна. Нийслэлийн төвлөрлийг сааруулах "Хөгжлийн алтан гурвалжин” бодлогын хүрээнд Дархан-Уул аймагт ажиллаж ХААИС-ын салбар Агроэкологийн бизнесийн сургуулийн багш ажилчидтай уулзлаа.
 


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд их дээд сургуулиудыг нүүлгэн шилжүүлэх тухай сургуулийн удирдлагуудтай санал солилцлоо. Тэрбээр "Дархан хот бол харьцангуй хүн амын суурьшил ихтэй том хот. Энэ хотод Анагаах болон ШУТИС-ын салбар сургууль байна. Тиймээс бид зөвхөн ХААИС-ыг нүүлгэх тухай ярих ёсгүй юм. Аль нэг их сургуулийг нэг дор нүүлгэн шилжүүлэх боломж одоогоор бидэнд алга. Тиймээс их сургуулиудыг боломжийн хүрээнд нүүлгэх ёстой. Тухайлбал Дархан хотод ХААИС Улаанбаатар хотод элсэлт авдаг байх шаардлагагүй. Хөдөө аж ахуйн инженер, агрономич зэрэг мэргэжлээр зөвхөн Дархан хотод бэлтгэдэг байж болно. Мөн энд ажиллах багш ажилчдын байр, орон сууцны асуудлыг аймаг орон нутгаас шийдвэрлэх хэрэгтэй. Дархан хотод нөөц бололцоо байна. Хүн хаана сурах нь гол нь бус сайн мэргэжил эзэмших нь чухал юм. Дархан хот дулаан эрчим хүчний хангалттай нөөц бололцоотой учир нийслэл хотыг төвлөрөлийг сааруулахад чухал үүрэгтэй. Энэ бүс нутаг бол их дээд сургуулиуд нүүж ирэхэд таатай бүс. Дархан хотыг оюуны хот болгон хөгжүүлэхэд таатай санагдаж байна. Үүнд зориг гарган ажлыг эхлүүлэх хэрэгтэй” гэлээ.
 


Дархан хот дахь ХААИС-ын салбар Агроэкологи бизнесийн сургуулийн захирал З.Нэргүй "Таны санал санаачлагыг бид дэмжиж байна. Дахин нэг сургууль нүүж ирэх бидэнд нөөц бололцоо, сургуулийн байранд нэмж өргөтгөл хийх боломжтой. Их сургуулийн цогцолбор хотхон маягаар шийдэх бүрэн боломж бий. ХААИС сургууль нийт зургаан бүрэлдэхүүн, хүрээлэнтэй. Гэвч жил ирэх тусам ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн тоо цөөрч байна. Тэгэхээр сургуульд элсэгдчийн тоо ч жил ирэх бүр буурч байна. Ирэх 2019 онд 17 мянган хүүхэд 12 дугаар анги төгсөнө гэсэн статистик байна. Орон нутагт байгаа сургуулиудыг дэмжихэд төрийн бодлого, зохицуулалт зайлшгүй хэрэгтэй байна. Тухайлбал агрономич, мал аж ахуй, хөдөө аж ахуйн инженер мэргэжлээр бусад хувийн их дээд сургуулиудад элсэлт авахыг хязгаарлах нь зүйтэй. Бусад хувийн сургууль элсэлт авбал нэгдүгээрт оюутныг нийслэлд суралцах, хоёрдугаарт агрономич мэргэжлийн үнэ хүнд, чанар унах магадлалтай. Энэ асуудлууд дээр төр, засгийн зүгээс зохицуулалт хэрэгтэй байна” гэж ярилаа.
 


Монгол улсад цаг уурч, цаг уурын техникчийг Дархан хот дахь ХААИС-ын салбар Агроэкологийн сургууль зөвхөн бэлддэг. Сүүлийн жилүүдэд орон нутагт суралцах оюутнуудын тоо багассан байна. Хэдийгээр 1500 оюутан сурах боломжтой, 300 оюутны дотуур байртай ч 2018 оны хичээлийн жилд 700 оюутан элсүүлсэн. Энэ тоо 1400 байж эдийн засаг болон сургуулийн үйл ажиллагаа жигд явагдах учиртай. Уг сургууль хашаандаа ХАА-н мэргэжлийн боловсрол эзэмшиж буй оюутнуудад сургалтын талбайгаар хангасан. Нарс, шинэс, гацуур, монос, шар хуайс зэрэг 7 төрлийн мод бутны үрсэлгээтэй туршлагын талбайд нарийн мэргэжил эзэмших боломжтой юм.
 


Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулдаг арьс ширний үйлдвэрүүдийг Дархан хот рүү шилжүүлэх тухай яригдлаа. Арьс ширний үйлдвэрүүдийг тус аймагт төвлөрүүлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх бололцоотой юм. Ингэснээр үйлдвэрүүдийг дагасан 25 мянган ажлын байр шинээр бий болохын зэрэгцээ арьс ширний боловсруулалт нэмэгдэж үйлдвэрүүдийн түүхий эд төвөггүй нийлүүлэгдэх боломжтой болох юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу