|

Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй юу

Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй юуМанай улс парламентын засаглалтай. Харин үе үе улстөрчдөөс Ерөнхийлөгчийн засаглалтай болбол тохиромжтой гэсэн үг цухалздаг билээ. Ерөнхийлөгчийн засаглал хамгийн тохиромжтой гэж үзэгсэд ихэвчлэн АНУ-аас жишээ авдаг. 

Тэгвэл Ерөнхийлөгчийн засаглал гэж юу юм бэ. Түүний давуу ба сул тал алиндаа байна вэ?

Ерөнхийлөгчийн засаглал бол Ерөнхийлөгч төрийн байгууллын системд илүү үүрэгтэй оролцож, төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүний гарт эрх мэдлийг нэгтгэсэн байхыг хэлнэ. Үүнийг өөрөөр дуалист засаглал гэж нэрлэдэг бөгөөд Ерөнхийлөгчийн гарт гүйцэтгэх засаглал, парламентын гарт хууль тогтоох засаглал байна гэсэн үг. 

Ерөнхийлөгчийн засаглалын үед Ерөнхийлөгчийг сонгох парламентын бус арга хэрэглэдэг. Колумбад л гэхэд ард түмэн сонголтоо хийдэг бол АНУ-д сонголтын төлөөлөгчид сонгоно. Засгийн газрыг парламентын бус аргаар сонгоно. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч Засгаа бүрдүүлдэг гэсэн үг. Ерөнхийлөгч нь ерөнхийдөө болон албан ёсоор Засгийн газрын тэргүүн нь байдаг гэсэн үг. Тухайлбал, АНУ-д Ерөнхий сайд гэж байдаггүйг л санахад хангалттай. Эсвэл Зааны ясан эрэг, Камерун, Турк зэрэг шиг Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдаа сонгодог. Засгийн газар нь парламентын өмнө бус, зөвхөн Ерөнхийлөгчийн өмнө хариуцлага хүлээнэ. Тиймээс ч Засгийн газрыг Ерөнхийлөгч огцруулах эрхтэй. 

Ерөнхийдөө Ерөнхийлөгчийн засаглал нь парламентын засаглалтай харьцуулахад төрийн тэргүүн илүү их эрх мэдэлтэй, хуульд гарын үсэг зурах замаар баталдаг, Засгийн газраа огцруулдаг гэсэн үг. Гэхдээ Ерөнхийлөгчийн засаглалд парламентыг тараах эрх хязгаарлагдсан байх нь бий. Харин парламент нь зөвхөн Засгийн газартаа итгэл үзүүлэхгүй байгаагаа илэрхийлэх эрхтэй бөгөөд үл итгэлцэл үзүүлэх замаар Ерөнхийлөгчийг түлхэн унагаж болдог. 

Ерөнхийлөгчийн засаглалын хамгийн тод жишээ бол АНУ болон Латин Америк, Африкийн ихэнх орнууд юм. 

Азийн зарим орнууд ч Ерөнхийлөгчийн засаглалтай. Гэхдээ төрийн тэргүүний ийм засаглал заримдаа Үндсэн хуулийн хэмжээ хязгаараас хэтэрсэн тохиолдол цөөнгүй. Тухайлбал, Латин Америкийн зарим улсын Ерөнхийлөгчдийг судлаачид супер Ерөнхийлөгчид гэж тодорхойлсон байдаг. 

Ерөнхийлөгчийн засаглалын давуу тал:

-Парламент, Ерөнхийлөгчийг олон нийтийн санал асуулгаар, бие биеэс нь огт хамааралгүйгээр сонгож, сонгуулийн давхар систем явуулдаг. 

-Бүх ард түмний сонгосон Ерөнхийлөгч улс орны нэгдэл, үндэстний бэлгэ тэмдэг болдог. 

-Засаглалын дээд удирдлага нэг гарт төвлөрдөг учраас нийт үндэстнийг хамарсан чухал асуудлыг хурдан шийдвэрлэх, шилжилтийн, хямралын болон хөгжлийн үед шатуудад хүчээ төвлөрүүлэх нөхцөлийг бий болгодог. 

-Засаглал илүү залгамж халаатай болно. 

-Сонгогчид өөрсдөд нь тохирох улстөрчийг сонгоно. 

-Нам, фракцаас хамаарал багатайгаар үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ. 

Ерөнхийлөгчийн засаглалын сөрөг тал:

-Диктатур буюу дарангуйлал бий болох магадлалтай. 

-Ерөнхийлөгчийн засаглалын хүрээнд хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын эсрэг үйлдэл гарах магадлалтай. 

-Нэг хүн, түүний биеийн байдлаас улс төрийн систем нь шалтгаалдаг. Супер Ерөнхийлөгчийн үед Ерөнхийлөгч асар их эрх мэдэлтэй болох эрсдэлтэй. Мөн төрийн эргэлтийн үр дүнд ийм хүн гарч ирэх магадлал өндөр. 

http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=12122

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу