|

М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг нар хүрэл медалийн эзэд боллоо

 
Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д хүч үзсэн Гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг хүрэл медаль хүртлээ. Ингэснээр тэрбээр Ази тивийн наадмын хос медальтан болов

 МУГТ М.Уранцэцэг Тайванийн бөхийг цэвэр ялж, хагас шигшээд шалгарсан боловч БНСУ-ын бөх Жүн Бок Ёнд нэмэлт цагт ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдсан юм. Тэрбээр БНАСАУ-ын Жон Ю Суныг цэвэр ялсанаар хүрэл медалийн эзэн болсон.

Мөн Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй олимп, ДАШТ-ий хүрэл медальт Г.Отгонцэцэг  хүрэл медалийн төлөө БНХАУ-ын бөх Яаог ялсанаар Азийн наадмын анхны медалиа авлаа. 
Эх сурвалж http://www.info.mn