|

Түмний мөнгөөр зугаацагч “Нүүдлийн шувуухай”

1450406806_12-17-1_700x700-600x400

Дарханы Засаг дарга Агвааны Энхболд Дарханы унаган хүү гэж цээжээ дэлдэх боловч эрхэлдэг бизнес, ар гэр амьдрал ахуй нь Улаанбаатарт байдаг. Дарханаар хааяахандаа ирж улс төр хийн зугаацдаг нэг ёсны "Нүүдлийн шувуу”. А.Энхболд засаг дарга Дархандаа байх нь тун ховор. Сарын тал Улаанбаатарт гэртээ амарч энд тэндээс заавар тушаал авч, өгч ихэнх цагийг өнгөрөөдөг. Ирмэгцээ хийдэг ажил нь авсан заавар тушаалынхаа дагуу хүмүүсийг ажлаас нь бөөнөөр нь халах, бөөнөөр нь шагнах төдийгүй өмнөх Засаг даргынхаа 3 жилд хийсэн бүтээн байгуулалтын ажлын нээлтэнд оролцож тууз хайчилдаг. Өөр үлдсэн бусад цагт нь гадаад ба дотоодод алба, амины "айлчлал” хийж өнгөрөөдөг ажээ.

Улсын төсөв улайчихсан удирдах бүх шатны албан тушаалтнуудыг төрийн мөнгөөр хилийн дээс алхаж хэрэгтэй хэрэггүй айлчлал, гэрээ хэлцэл хийх, туршлага судлахыг хорьчихсон байхад Энхболд дарга үүнийг үл тоон чөлөөтэй зугаалж явааг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга сайд С. Баярцогт мэдэж байгаа болов уу?. Уг нь Төрийн удирдах албан тушаалтан гадагш зорчихдоо Гадаад Хэргийн Яамнаас зөвшөөрөл авч явж ирээд ажлаа тайлагнадаг журам байдаг нь А.Энхболдод нэг их үйлчилдэггүй бололтой. Эрхэлсэн ажилдаа ирдэггүй эрхтэн дархтан Дарханд бий болсоор хөөрхөн хугацаа өнгөрөөд байна.

Өнгөрсөн 1-р сард БНХАУ-ын Нари группын урилгаар ажлын айлчлал хийж, хамт явсан бараа бологчдоо буцаан, ганцаараа үлдэн долоо хонохдоо хувийн бизнесээ амжуулж хэнтэй уулзаж ямар ажил амжуулсаныг нь манай цагдаа, тагнуулын байгууллага анхааралдаа авахад тун гэмгүй л байх. Идсэн уусан гарсан зардал чирэгдлийн тооцоо нь нэлээн сонирхол татаж байгаа юм. Нари группын төв нь Хятадын Нанжин хотод байрладаг ба хөрөнгийн чадамжаар Хятаддаа эхний 8-д ордог лут том компани юм байх. Тэнд юу ч хийж, ямар ч тохироо хийсэн юм билээ, хэн мэдэхэв.

 

Саяхан төрийн мөнгөөр туршлага судлах нэрийдлээр Хэнтий, Сүхбаатар аймгуудаар алдарт Дашуудын хамт зугаалж, Шилийн богд, Алтан овоонд мөргөн хийморь золбоогоо сэргээн явахдаа чих хацраа хөлдөөн байж туршлага судалжээ, хөөрхий. Хацрынх нь хөлдүү гэсээгүй байхад Тамгын газрын даргаа дагуулан дахиад арлын Япон руу зугаалахаар мордсон. Ард түмний мөнгийг үрэн таран хийн зугаацаж байхад Дарханы алдарт Аудитор Чинзориг таг чимээгүй байгаа нь гайхалтай. Энэ бүхнийг шалган тогтоож олон нийтэд мэдээлэхийг Дарханчуудад хүлээж л байна.

А.Энхболдын үед айлчлал ер тасрахгүй нь бололтой. Монгол төрийн сангийн данс улайсан гэдэг ч худлаа бололтой. Сонгууль дууссаны маргааш ажлаа өгчихөөд "Нүүдлийн шувуу” яаахав буцна биз. Аян замдаа сайн яваарай гэе дээ. Төр, түмний мөнгөөр дахин туйлуулах боломж ард түмэн ахин олгохгүй биз дээ. Энхболдод!!!

Эх сурвалж: Шуурхай.мн


Lk

Ene dulzen luibarching darxanchuud lav songoogui shuudee. Yun ch durav dee.