|

Дуучин Хүрэлээ шинэ цомог, кино концертын нээлтээ хийнэ

 

Монгол Улсын Гавьяат Багш Л.Галмандахын аялгуу, Ө.Баасанжавын шүлэг "Бага насны он жилүүд” хэмээх уран бүтээлийг шинэчлэн дуулж клипжүүлэн цацсанаар "Сурагч насны дурсамж” хэмээх шинэ цомгоо гаргах гэж буйгаа зарлаж байсан дуучин Хүрэлээ тун удахгүй цомог болон кино концертын албан ёсны нээлтээ хийхээр болсноо өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан зарлалаа.

 

    Хуучны мартагдах шахсан хүүхэд насны болон сурагч ахуй үеийн дуунуудыг шинэчилж орчин үеийн залуус, хүүхэд багачуудад өвлүүлэн, таниулах зорилготой шинээр гаргаж буй "Сурагч насны дурсамж” шинэ цомгийн нээлтээ 2018 оны 09 дүгээр сарын 10-ны 12:00 цагт Монголын Хүүхдийн ордонд хийхээр болжээ.

   Энэ дашрамд та бүхэндээ "Бага насны он жилүүд” хэмээх уран бүтээлийг шинэчлэн дуулсныг нь хүргэж байна.