|

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГААС ОЛГОХ ЖИЖИГ ЗЭЭЛ

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГААС ОЛГОХ ЖИЖИГ ЗЭЭЛ

 

ЗОРИЛГО:Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээл, зээлийн хүүгийн нөхөн төлбөр нь өрхийн болон хувиараа хөдөлмөр эрхлэх,иргэдийг бүлгээр үйл ажиллагаагаа явуулах,жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, нөхөрлөл хоршоо, аж ахуйн нэгж байгуулсанүйл ажиллагаагаа тогтвортой хадгалах, ажлынбайр шинээр бий болгохболомжийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.

ЗЭЭЛД ХАМРАГДАХ ИРГЭН:Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, нөхөрлөл, хоршоо, аж ахуйн нэгж байгуулсан иргэн, ажил олоход хүндрэлтэй болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэн хамрагдана.

ЗЭЭЛИЙН ХУГАЦАА:24САР

ЗЭЭЛИЙН ХҮҮ:сарын 0,6 хувь /жилийн 7,2 хувь/

ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭ:Зээл авахыг хүссэн малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид,нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнд шинээр бий болох ажлын байрны тоо, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэн, эмзэг бүлгийн иргэдээс ажилд авах тоог харгалзан малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд10сая хүртэл төгрөг,ажил олоход хүндрэлтэй хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэнд2сая хүртэл төгрөг, нөхөрлөл хоршоо, аж ахуйн нэгжид20сая хүртэл төгрөгийн зээлийг хоёр жил хүртэл хугацаагаар олгоно.

ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН НӨХӨН ТӨЛБӨР:Ажилолоходхүндрэлтэйиргэн /нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хорих ангиас суллагдсан иргэн болон хөдөлмөрийн насанд хүрээд асрамжийн газраас гарсан иргэн, 6 сараас дээш хугацаагаар ажил олжчадахгүй байгаа Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэст бүртгэлтэй иргэн/материал,түүхийэд,үр,бордоо,мал,тэжээвэрамьтан,тоногтөхөөрөмж,багаж,хэрэгслэлзэргийгхудалданавахадзориулжсангаасхоёрсаяхүртэлтөгрөгийнжижигзээлавсанболзээлийнхүүгийнтөлбөрийгсангааснөхөнтөлнө.

ЗЭЭЛ ОЛГОЖ БУЙ БАНК:ТӨРИЙН БАНК, ХААН БАНК

ЗЭЭЛД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭН:Шинээр ажлын байр нэмэгдүүлэх гэж байгаа бол дараах бичиг баримтыг бүрдүүлэн сум багийн хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хандана уу.

Бүрдүүлэх материал

  1. Өргөдөл,ААНБ бол албан тоотоор хүсэлт гаргах/ өргөдөлд ажлын байрны хаягийг тодорхой бичих/
  2. Төсөл /үйл ажиллагааны болон ажлын байрны зураг хавсаргах/
  3. Эзэн, захирлын иргэний үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
  4. Ажлын байраар хангагдах иргэдийн иргэний үнэмлэхний хуулбар, мэргэжлийн үнэмлэх дипломны хуулбар, нийгмийн даатгалын дэвтэртэй бол дэвтрийн хуулбар / байгаа бол авчирна/
  5. Түрээсийн гэрээ / өрхийн үйлдвэрлэгч бол үйл ажиллагаа явуулж байгаа газар болон байшингийн гэрчилгээ/-нийхуулбар
  6. Багийн засаг даргын тодорхойлолт /үйл ажиллагаа эрхэлдэг эсэхийг тодорхойлсон/

Орхон аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар

Утас: 70352644

www.orkhon.hudulmur-halamj.gov.mn

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу