|

ТОМИЛОЛТЫН БҮХ ЗАРДЛАА ДААЛГАСАН А.УНДРАА ОЮУТНУУДЫН ТӨЛБӨРИЙГ ТӨЛДӨГ БАЙСАН ГЭЖ ТАЙЛБАРЛАВ

ТОМИЛОЛТЫН БҮХ ЗАРДЛАА ДААЛГАСАН А.УНДРАА ОЮУТНУУДЫН ТӨЛБӨРИЙГ ТӨЛДӨГ БАЙСАН ГЭЖ ТАЙЛБАРЛАВ

 

УИХ-ын гишүүн А.Ундраатай холбоотой таагүй мэдээлэл цахим сүлжээнд тархаад удаж буй. Түүнийг гадаад дахь томилолтын зардлаа МУИС-иас гаргуулсан гэх мэдээлэл нэлээд шүүмжлэл дагуулж байна.

Энэ мэдээллийн талаар өөрөө ямар нэгэн тайлбар хийгээгүй бөгөөд МУИС-иас түүнийг өмгөөлж дараах тайлбарыг хийжээ.

Тодруулбал, дээрх сургуулийн Дотоод хамгааллын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга П.Лхамсүрэн "Нэр бүхий УИХ-ын гишүүн хүн өөрөө Физикч юм билээ. Тэгээд физикийн ангийн 20 орчим оюутны сургалтын төлбөрийг ивээн тэтгэсэн юм. Томилолтоор явсан ажил нь манай сургуулийн холбогдолтой ажил байсан болохоор онгоцны тийзнийх нь мөнгийг гаргасан” хэмээн ярьжээ.
 
Гэхдээ тусалсны хариугаа авч байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлээд байгаа юм. Тэрбээр оюутнуудын төлбөр төлдөг гээд эргүүлээд сургалтын төлбөрөөс нь гаргуулж гадаад руу томилолт нэрээр аялах нь гишүүн хүний ёсзүйд хэр нийцэх бэ.
Оюутнуудын төлбөрөөс мөлжиж шулах нь хэр зөв юм бэ гэсэн шүүмжлэл олон нийтийн сүлжээнд өрнөсөөр байна.





О.Сайхан