|

“Иргэд хурууны хээгээ таниулаад кадастрын зургаа авдаг болно”

 

Ч.ЗОТОЛ

"Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол” сэдэвт зөвлөгөөн энэ сарын 20-21-нд Улаанбаатар хотноо болно. Энэ талаар БХБЯ-ны Газар зохион байгуулалт, геодези,зураг зүйн газраас мэдээлэл хийлээ.

Дэлхий нийт өндөр технологи хөгжсөн мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Улс орнууд сансрын уудмыг ашиглаж эхэлснээр мэдээллийг хурдтай дамжуулах бололцоо бүрдсэн. 1997-1998 оноос гар утасны хэрэглээ нэвтэрсэн, ингэхдээ зөвхөн хүмүүсийн яриаг дамжуулдаг байсан бол дижиталь хэлбэрээр  дүрсээ харж мэдээлэл солилцох боломжтой болсон. Тэгвэл технологийн дэвшлийг дагаад мэдээллийн систем ч шинэчлэгдэж ирэв. Үүнийг олон улсын түвшинд "Орон зайн мэдээллийн дэд бүтэц хэмээн томъёолж буй юм. Дэлхий нийтээр нэгдсэн  системд үндэслэж, нөгөөтэйгүүр  байрлалд суурилж мэдээлэл солилцож байхыг зорьж байна. НҮБ-аас энэ ажлыг чиглүүлж, зохион байгуулдаг. 2012 онд НҮБ-ын дэргэд орон зайн мэдээллийн иенежментийн зөвлөхүүдийн хороо байгуулагдаж, дэлхий нийтээр энэ систем рүү шилжих ажлыг зохион байгуулж байгаа. Бүх тивд салбар хороотой, манай улс Ази Номхон далайн бүсийн салбар хороонд багтдаг. Мэдээллийн суурийг бүрдүүлэх ажлыг олон улсын жишигт Газар зохион байгуулалт, геодези,зураг зүйн асуудал хариуцсан газрууд нь зохион байгуулдаг юм байна. Иймээс байрлалд суурилсан зураг, координат, өндрийн хэмжээ, түүн дээр байгаа эд юмс, тэдний хоородын зүй зохист харилцааг бий болгох, суурь мэдээллийг манай улсад БХБЯ-ны Газар зохион байгуулалт, геодези,зураг зүйн газар хийж байна. Тус газрын дарга Ц.Ганхүү хэлэхдээ "НҮБ-аас дэвшүүслэн нэг чухал зорилт нь орон зайн мэдээллийн системийг нэвтрүүлэх юм. 2016 онд Монгол Улсын Их хурлаас тогтвортой хөгжлийн бичиг баримт-2020, 2030”-ыг баталсан. Түүний хүрээнд орон зайн систем, дэд бүтцийг хөгжүүлэх зорилт тавьсан. Засгийн гаүрын мөрийн хөтөлбөрт энэ асуудлыг тусгасан. Энэ хүрээнд манай байгууллага олон улсын байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагаатай явж ирсэн. Эдгээр байгууллагуудтай хамтран Олон улсын зөвлөгөөн зохион байгуулах гэж байна. Зөвлөгөөнд НҮБ-аас төлөөлөл оролцоно” гэлээ.

Орон зайн мэдээлэл гэдэг нь энгийнээр тайлбарлавал, хүмүүс фэйсбүүкийг хэрхэн ашигладагтай адил юм. Байгууллага, хувь хүн тэндээс мэдээллээ   аваад боломжтой, ашигтай хэлбэрээр хэрэглэдэг. Харин энэ боломжийг бүрдүүлж, мэдээллийн цогц суурийг бий болгох нь манай улсын зорилт болоод байна. Мөн илүү хялбар, хурдан шуурхай болгохыг хичээж буй юм. Энэ ажлын дүнд удахгүй иргэд хурууны хээгээ таниулаад кадастрын зургаа авах боломж бүрдэнэ. Такси дуудлагыг тоон системд оруулахад байршлыг газрын зургаас хараад хурдан шуурхай  үйлчлэх бололцоо бий болно гэдгийг албаны эх сурвалжууд хэллээ.

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу