|

Галт зэвсэг эзэмшигч ямар зориулалттайгаас үл хамааран заавал сургалтад сууна

Галт зэвсэг эзэмшигч ямар зориулалттайгаас үл хамааран заавал сургалтад сууна

Галт зэвсэг эзэмшигч нар ямар зориулалттайгаас үл хамааран заавал сургалтад хамрагдах ёстой. Тодруулбал, ангийн эсвэл үзмэрийн эсэхээс үл хамааран сургалтад суух ёстой юм байна.

 

Сургалтыг Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвөөс зохион байгуулдаг бөгөөд хоёр хоног онол болон дадлагын сургалт ордог байна. Тус төвийн хувьд цагдаагийн алба хаагчид төдийгүй иргэдэд сургалтаараа дамжуулан эрхзүйн мэдлэг олгож, үүнийхээ дараа тестээр шалгалт авдаг.
Хоёр хоногийн сургалт 150 мянган төгрөгийн үнэтэй. Манай улсад 50 мянга орчим галт зэвсэг бүртгэлтэй байдаг. Харин дээрх сургалтад 2500 орчим иргэн хамрагдаад байна гэдгийг ЦДЦ-ийн сургалтын нэгдсэн төвөөс мэдээллээ.