|

МУГТ Н.Түвшинбаяр, Н.Түвшинбаяр, ОУХМ Ө.Дүүрэнбаяр нар эхний ялалтаа авлаа

МУГТ Н.Түвшинбаяр, Н.Түвшинбаяр, ОУХМ Ө.Дүүрэнбаяр нар эхний ялалтаа авлаа


Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азарбайжаны Баку хотод зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр явагдах эрэгтэйчүүдийн +100 кг, эмэгтэйчүүдийн +78 кг жингийн барилдаанууд эхэллээ.
Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жингийн "D” хэсэгт олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Н.Түвшинбаяр эхний тойрогт Киргызстаны бөх Бекболот Токтогоновыг цэвэр ялж, хоёрдугаар тойрогт шалгарлаа. Тэрбээр дараагийн барилдаанаа БНХАУ-ын Ян Шатонгтой хийнэ.
Мөн энэ жинд барилдаж байгаа ОУХМ Ө.Дүүрэнбаяр Венесулийн Пинедаг ялж, гуравдугаар тойрогт үлдлээ. Манай бөх Кубын Гранда Эндутой барилдахаар оноолт таараад байна. Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд нийт 41 бөх барилдаж байгаагаас энэ цагт хоёр, гуравдугаарт тойрогт барилдах бөхчүүд тодорч эхэллээ.