|

“Сургууль орчмын аюулгүй байдлын бүс” –ийг тогтооно

 
2 дугаар сарын 29-ний өдөр болсон Удирдах ажилтны зөвлөгөөн дээр ГХУСАЗЗ-өөс "Сургууль орчмын аюулгүй байдлын бүс” –ийг хэрэгжүүлэх тухай танилцуулж, аймгийн удирдах ажилтнууд хэлэлцсэн юм. Улмаар стандартын дагуу эхний шатанд Дархан сумын хоёр сургуульд хэрэгжүүлэхээр болжээ. Дээрх ажлыг "Хүүхдийн төлөө За гэж хэлэе” уриан дор явуулж, ААН-үүдийг татан оролцуулах тухай ИТХ-ын дарга П.Эрдэнэбат ярьлаа.
Дархан сумын 5 дугаар багт орших 1000 гаруй сурагчтай 15 дугаар сургууль, тус сумын 10 дугаар багт орших 2000 орчим сурагчтай ОИЦ сургуулийн хичээлийн "А” байрны орчмын аюулгүй бүсийг тогтоож гарц, хаалт, тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч, авто машины зогсоол зэргийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран стандартын дагуу шинэчилнэ. Энэ нь болзошгүй зам тээврийн аюулаас урьдчилан сэргийлэх төдийгүй хотын өнгө үзэмжийг нэмнэ.