|

АНУ-ын цэргүүд Туркт газарджээ

АНУ-ын цэргүүд Туркт газарджээ

Сирийн Манбиж хотод явуулах хамтарсан эргүүлийн ажиллагаанд оролцох цэргүүдийг сургах АНУ-ын Зэвсэгт хүчний албан хаагчид Туркт хүрэлцэн ирлээ гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдэв.
Сургалт дууссаны дараа хамтарсан эргүүлийг эхлүүлнэ гэж яам мэдэгдэлдээ дурдлаа.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Маттис өнгөрсөн наймдугаар сарын 28-нд сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө, Ардын хамгаалалтын нэгжийн /YPG/ босогчдын хяналтад байгаа газар нутгийг чөлөөлөх ажиллагааг АНУ, Турк хамтран явуулж байна гэж мэдэгджээ.
Мөн тэрбээр, хамтарсан эргүүл хараахан эхлэх болоогүй хэдий ч сургалтын техник, төхөөрөмж Туркт хүрэлцэн очсон гэж мэдэгдсэн байна.
 
Д.Нямтулга 
Эх сурвалж: Монцамэ агентлаг