|

Тээгч эхийн асуудлыг зохицуулах хуулийн төслийг дэмжлээ

Тээгч эхийн асуудлыг зохицуулах хуулийн төслийг дэмжлээ

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09.34 цагт 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төсөлд малчид болон хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр тэтгэвэр тогтоох харилцааг тодорхой болгож, нийгмийн даатгалын байгууллага хуулийн заалтыг нэг мөр хэрэгжүүлэх, даатгуулагчид тэтгэвэр тогтоолгох үйл ажиллагааг чирэгдэлгүй, шуурхай болгох зохицуулалтыг тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд орон нутагт малчнаар ажиллаж байсан иргэд тэтгэврээ тогтоолгоход хүндрэл үүсээд буй зарим асуудлыг хөндөж байлаа. Тухайлбал, 1990 оноос хойшхи малчнаар ажиллаж байсныг нотлох архивын баримт орон нутаг, ялангуяа сумдад бараг байхгүйгээс иргэд тэтгэврээ тогтоолгож чадахгүйд хүрээд байгаа аж. Энэ асуудлыг хэрхэн зохицуулж байгаа талаар гишүүд лавлаж байлаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон тус яамны ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, малчдын тэтгэвэр тогтоолгохтой холбоотойгоор малчнаар ажилласан жилийг тогтоох асуудалд хүндрэл гарсан учир Засгийн газраас уг асуудлыг шийдвэрлэх журам гаргаж, сумдын Засаг даргын Тамгын газрын дэргэд малчнаар ажиллах жилийг тодорхойлох орон тооны бус зөвлөлийг ажиллуулж буй аж. Түүнчлэн иргэдийг аймгийн архиваас лавлагаа авчруулах зэргээр хүндрэл үүсгэхгүйн тулд сумын иргэдийн архивын бичиг баримтыг аймгийн архиваас багцаар нь авч ашиглах зэргээр шийдвэрлэснээр малчнаар ажиллаж байсан 5500 гаруй иргэн тэтгэврээр тогтоолгоод буй аж.

 

Мөн хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд ажилласан хэчнээн даатгуулагч тэтгэврээ тогтоолгоод байгаа талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тодруулсан.

 

Өнөөгийн байдлаар нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр 27.9 мянга гаруй иргэн тэтгэвэр авч байгаа бөгөөд энэ онд 890 хүн тэтгэвэр тогтоолгосон хэмээн сайд С.Чинзориг мэдээлсэн.

Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

Мөн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Оюундарь нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцууллаа.  

Манай улсад бэлгийн замын халдварт өвчин, түүний тархалт, үр хөндөлт, үргүйдэл зэрэг нийгмийн харилцаанд шууд нөлөөлдөг хүчин зүйлийг судлах, судалгаанд үндэслэн хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх ажил дутагдалтай байгааг тэрбээр дурдаад үргүйдлийн бүртгэл мэдээллийг сайжруулах, тусламж үйлчилгээг боловсронгуй болгох, үргүйдлийн оношилгоо, эмчилгээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн технологийг нэвтрүүлэх нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудал төдийгүй энэ нь Монгол улсын хүн амын өсөлтийг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болохыг онцолсон.

ргүйдэл, түүний тусламж үйлчилгээ, нөхөн үржихүйн туслах арга түүний төрөл, үүнийг ямар шаардлага хангасан эмнэлэг ямар нөхцөлд хэрэглэх, уг ажиллагааны нууцлал, тавигдах шаардлага, тээлгэгч эцэг, эх, тээгч эх гэж хэн байх тэдгээрт тавигдах шаардлага, талуудын хоорондын гэрээнд ямар асуудал тусгах, тээгч эхээс төрсөн хүүхдийг хэрхэн шилжүүлэн өгөх, хүүхдийг төрсний бүртгэлд бүртгэх зэрэг олон харилцааг хуульчлахаар боловсруулсан байна.

Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Ундармаа бусад орнуудад энэ асуудлыг хэрхэн хуульчилсан байдаг талаар тодруулсан.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь, манай хоёр хөрш улс нөхөн үржихүйн асуудлыг зохицуулсан бие даасан хуультай гээд дээрх х

Ингээд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв

Дараа нь Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцуулав.

 

Хуулийн төсөлд эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгаатай холбогдох харилцаанд Зэвсэгт хүчний анги, байгууллагын болон хилийн отрядын эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт ажилладаг энгийн эмч, ажилтан, алба хаагч нарын нэг удаагийн мөнгөн тэтгэмж, төрөөс мэргэжил дээшлүүлэх боломжийг хангахтай холбогдсон эрх зүйн зохицуулалтыг тусгажээ.

Тухайлбал, Эрүүл мэндийн тухай хуулийн 29.2 дахь хэсэгт "… анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох…, мөн зүйлийн 29.5 дахь хэсэгт "… анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлгч тусгай эмнэлэгт тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэнд гурван жил тутамд нэг удаа зургаан сарын…”, мөн зүйлийн 29.8 дахь хэсэгт "… анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт 5 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах”-тай холбогдсон харилцаануудыг тусгасан байна.

Хуулийн төслийн үзэл баримтлалын талаар асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.