|

Орон нутгийн замд халтиргаа гулгаа үүсчээ

Орон нутгийн замд халтиргаа гулгаа үүсчээ

Замын цагдаагийн албанаас мэдээлж байна. Эрдэнэт-Булган чиглэлийн замын зорчих хэсэгт 5-25 см цас тогтсоны улмаас шөнөдөө мөстөж хальтиргаа гулгаа үүсч болзошгүй байна. Мөн Завхан аймгийн нутгаар нойтон цас орж Загастайн даваа Мэргэний давааны замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсчээ.

Иймд дээрх чиглэлд зорчих жолооч нарыг анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцож, аюулгүй байдлаа хангахыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.