|

“Хүүхэд хамгаалал” аян хагас жил үргэлжилнэ

 

Аймгийн цагдаагийн газрын Гэр бүл хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх албанаас өсвөр үеийнхнийг гэмт хэрэг зөрчилд өртөж хохирох, хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор "Хүүхэд хамгаалал” аяныг 3 дугаар сарын 1-ээс эхлэн хагас жилийн хугацаанд зохион байгуулж байна.

Аяны хүрээнд эцэг эх асран хамгаалагч нарт "Хэрхэн сайн эцэг эх байх вэ”, "Та хамгийн сайн аав”, "Гэр бүлийн хүчирхийлэл”, "Би гэр бүлдээ хайртай” насанд хүрээгүй хүмүүст зориулан "Та үүнийг мэдэх үү” , "Гэмт хэрэг ба гэм хор”, "Бидний үгийг сонсооч” сургалт, хэлэлцүүлгийг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран явуулахаар төлөвлөжээ. Өнөөдөр эцэг эхчүүд хүүхдийнхээ өмнөөс шийдвэр гаргадаг, өөрийн үзэл бодлоо тулгадаг, хүүхдийнхээ юу хүсч мөрөөддөгийг нь мэддэггүй алдаа дутагдлаа засч, хүүхдийн хүсэл сонирхол, сонголтыг хүндэтгэж, хүүхдийн сайн дурын байгууллага, хөдөлгөөнд эвлэлдэн нэгдэх, дугуйлан секц, клубд хамрагдах уралдаан тэмцээнд оролцохыг нь дэмжих шаардлага гарч байна. Иймд "Өөрчлөлтийг өөрсдөөсөө эхэлцгээе” уриан дор явагдаж буй "Хүүхэд хамгаалал” аянд идэвхтэй оролцохыг эцэг эхчүүдэд уриалж байна. 

Эх сурвалж: http://darkhan.gov.mn/