|

Зүрхний эхо аппаратаар 10 аймгийн эрүүл мэндийн төвийг хангав

Зүрхний эхо аппаратаар 10 аймгийн эрүүл мэндийн төвийг хангав

Улсын гуравдугаар төв эмнэлгийн хурлын танхимд Люксембургийн Их Гүнт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар "Монголын Зүрх судасны үндэсний төв ба Зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь” МОН/006 төслийн санхүүжилтээр 10 аймагт хамгийн сүүлийн үеийн,  өндөр хүчин чадалтай, өнгөт доплер зүрхний эхо аппаратыг хүлээлгэн өгөх үйл ажиллагааг зохион байгууллаа.
Люксембургийн Их Гүнт улсын Засгийн газар нь Монгол улсын Зүрх судасны тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлд сүүлийн 17-н жилийн туршид тасралтгүй дэмжлэг үзүүлэн 3 шатны 15 жилийн хугацаатай төслийг амжилттай хэрэгжүүлсэн.
2017 оноос эхлэн тус улсын дэмжлэгтэйгээр МОН/006 буюу "Монголын Зүрх судасны үндэсний төв ба Зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь” төсөл хэрэгжиж байгаа юм.Энэ удаад МОН/003 төслийн хүрээнд 10 жилийн өмнө зүрхний эхо аппарат анх суурилуулсан 8 аймгийн аппаратыг сольж сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай шинэ аппаратуудаар дахин хангаж байгаагаас гадна зүрхний эхо аппаратгүй байсан 2 аймгийг шинээр хангаж байна. Аймаг орон нутагт хүлээлгэн өгч буй аппаратууд нь Philips, Sаmsung маркийн хамгийн сүүлийн үеийн, өндөр түвшиний оношилгоог явуулах боломжтой аппаратууд юм.
 
 
Төслийн хүрээнд дээрхи аппаратуудыг хүлээн авч буй Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Төв, Өвөрхангай, Ховд, Орхон, Хөвсгөл зэрэг 10 аймгууд нь тухайн орон нутаг дахь зүрх судасны тусламж үйлчилгээний хүртээмж чанарыг сайжруулах; шаардлагагүй шилжүүлгийг багасгах; оновчтой оношлогоо, эмчилгээг явуулах зэрэг үүргийг хүлээж байгаа юм.Аймаг орон нутгийн Эрүүл мэндийн байгууллагуудад зүрхний эхо аппарат хүлээлгэн үйл ажиллагаанд өгөх  Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон Улсын гуравдугаар төв эмнэлгийн удирдлага, хамт олон, Люксембургийн Зүрхний мэс заслын Интервеншнл кардиологи төв (INCCI)-ийн захирал төлөөлөгчид, мөн аймаг орон нутгийн Эрүүл мэндийн байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.
 
* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу