|

Япончууд 5G сүлжээг ашиглахад бэлэн болжээ

Япончууд 5G сүлжээг ашиглахад бэлэн болжээ

Японы үүрэн телефоны томоохон операторууд шинэ үеийн 5G сүлжээг ашиглах үйлчилгээг хөгжүүлж байна.
"NTT Docomo”, "KDDI”, "Softbank” зэрэг компаниуд ирэх жилээс эхлэн шинэ технологио туршилтын журмаар нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
5G сүлжээг ашиглах энэхүү технологи нь одоогийн технологиос 10 дахин хурдан байх бөгөөд ингэснээр мэдээллийг маш хурдан шилжүүлэх боломжтой болох юм.
Үүний зэрэгцээ дээрх гурван компани спортын наадам болон бусад шууд арга хэмжээнүүдэд 5G сүлжээ тавихаар төлөвлөсөн байна. Ингэснээр уг сүлжээгээр дамжуулан өндөр нягтралтай дүрсийг хэрэглэгчдэд хүргэх ажээ.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг 
* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу