|

Си Жиньпин командлагч нартаа байлдааны бэлэн байдалд байхыг анхаарууллаа

Си Жиньпин командлагч нартаа байлдааны бэлэн байдалд байхыг анхаарууллаа

Өмнөд Хятадын тэнгис болон Тайваньтай холбоотой маргаан газар авч байгаатай холбогдуулан байлдааны бэлэн байдалд байхыг БНХАУ-ын дарга Си Жиньпин цэргийн командлагч нартаа анхааруулсан байна.
Түүний Гуанжоу хотод айлчлах үеэрээ хэлсэн үгийг БНХАУ-ын төв телевиз өнгөрөгч амралтын өдрөөр олон нийтэд цацжээ.
"Бид одоогийн бүх нөхцөл байдлыг анхааралдаа авч, эдгээр асуудалтай холбогдуулан яаралтай төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй” гэж тэрбээр Хятадын өмнөд нутгийн командлагч нарт мэдэгджээ.
Үүнээс гадна "Xinhua” агентлаг, "БНХАУ-ын дарга Си Жиньпин дайн байлдаанд бэлтгэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ” гэж мэдээлсэн байна.
Си Жиньпиний ингэж мэдэгдсэн нь АНУ болон БНХАУ-ын хооронд үүсээд байгаа маргааныг улам бүр дэвэргэж магадгүй юм.
ОХУ-аас зэвсэг худалдан авч байгаатай холбогдуулан АНУ-ын зүгээс БНХАУ-д хориг арга хэмжээ авсан нь талууд хоорондын маргааныг улам бүр дэвэргэж, БНХАУ-ыг хилэгнэхэд хүргэсэн билээ. 
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг