|

ЭНЭТХЭГТ ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР ХӨШӨӨНИЙ НЭЭЛТ БОЛЖЭЭ

ЭНЭТХЭГТ ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР ХӨШӨӨНИЙ НЭЭЛТ БОЛЖЭЭ

 

Энэтхэгийн Гужарат мужид Нармада голын эрэгт дэлхийн хамгийн өндөр хөшөөний нээлт болсон тухай "Ройтерс” агентлаг мэдээлэв. 182 метрийн өндөр хөшөөг Энэтхэгийн үндэсний чөлөөлөх хөдөлгөөний нэрт удирдагч Валлабхай Пателд зориулсан ба "Эв нэгдлийн хөшөө” хэмээн нэрлэжээ.

"Эв нэгдлийн хөшөө”-г барихад 400 сая ам.доллар зарцуулсан аж. Тус хөшөө үүнээс өмнө дэлхийн хамгийн өндөрт тооцогдож байсан Хятадын Хэнань дахь Буддын баримлаас даруй 55 метр өндөр юм байна.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди хөшөөний нээлтийн үеэр үг хэлэхдээ, "Валлабхай Пател Энэтхэгийг хүчирхэг, нөлөө бүхий, анхаарал халамжтай гүрэн болгохыг мөрөөдөж байсан бөгөөд бид өдгөө түүний мөрөөдлийг биелүүлэхээр ажиллаж байна” гэжээ.

 

 

Б.Туг