|

Цэргийн албан хаагчдын эсрэг отолт хийсэн этгээдүүдийг баривчилжээ

Цэргийн албан хаагчдын эсрэг отолт хийсэн этгээдүүдийг баривчилжээ

 

КАРАКАС./Xinhua/.Венесуэлд цэргийн албан хаагчдын эсрэг хийсэн отолтын улмаас гурван цэрэг амь үрэгдсэн хэрэгтэй холбоотой есөн хүнийг баривчилсан тухай тус улсын Батлан хамгаалахын сайд Владимир Падрино Лопес даваа гарагт мэдээлэв.


Ням гарагт нийслэл Каракас хотоос 700 гаруй километр зайд оршдог Амазонас мужид гарсан халдлагын улмаас хүний амь нас эрсэдсэний зэрэгцээ арван цэрэг шархадсан ажээ. Халдлага болсон газар нь Колумб улсын хилээс холгүй оршдог юм.


В.Лопесийн мэдээлснээр, баривчилсан есөн этгээдийн дундОлон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу"Интерпол”-оорэрэн сурвалжилжбайгаа Колумбын иргэн Луис Фелипе Ортега Берналь багтаж байсан аж.

 


"Гэмт этгээдүүдийг аль бүлгийн босогчид болохыг хараахан тогтоож амжаагүй байна” гэж тэрбээр нэмж хэлжээ.