|

ХАРЬЦУУЛАХАД...

ХАРЬЦУУЛАХАД...

 

Жирийн ард түмэн хажуугийнхаа дэлгүүрт тавьсан өдөр тутмынхаа хүнсийг авсан хэдэн төгрөгний өр зээлээ хар дэвтэрт нь бичүүлж, хэдэн цаасны бараа харангуутаа гялс төлөөд хэсэгтээ уужирч, хэд хоногийн дараа буцаад л хар дэвтрийн өртөн болж амьдардаг ийм л нийгэмд өчнөөн жил амьдарсаар байгаад энэнээс цаашхийг мөрөөдөх ч чадалгүй явж байхад хажуугаар нь *ямар насандаа хийсэн буяны үр шимээр ингэж хагартлаа баяждаг юм бол* гэж гайхтал сүнгэнэн өнгөрч, аль эсвэл ТВ-ийн дэлгэцнээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр *язрахаа шахсан баячууд*, тэдний эхнэр хүүхэд гэх *ирээдүйн буянаа татаж авчраад эдэлчихсэн гэлтэй* тусгай одонд төрөгчид ертөнцийн баячуудаас ч илүү тансаглаж байгааг нь харсаар байгаад *Бурхан байдаг эсэхэд эргэлзэх* болтлоо нийгмийн шударга бусын шуурганд нүүр нүдгүй балбуулсан 3 саяхан иргэд одоогоос хэдхэн хоногийн өмнө хүртэл яаж амьдраад байгаагаа ойлгохгүй манарч явлаа...

Гэтэл Монголын нийгмийг бүхлээр нь цочролд оруулсан ЖҮҮДҮҮ хэмээх *буянтай сангийн буянаар* өмнө нь ч мянга түмэн удаа яригдсан ч одоогийнх шиг ийм айхтар нүдээ нээгдтэл цочирдмоор тогонд цохиулаагүй ч байж мэдэш. Яагаад гэвэл бид бүгдээрээ *ТУСГАЙ ОДОНД ТӨРСӨН ХҮМҮҮС ӨӨР ЮМӨӨ* гэлцээд байсан болохоос бус *ТУСГАЙ МЭРГЭЖЛИЙН ӨНДӨР ЗЭРЭГЛЭЛИЙН ҮНЭН ХҮЧИТ ХУЛГАЙЧ НАРЫН АРД ТҮМНЭЭ АЙМШИГГҮЙГЭЭР ТОНОН ДЭЭРЭМДДЭГ АРГА УХААНЫХ НЬ ЗАХ ЗУХААС БАТ НОТ БАРИМТТАЙГААР НҮДЭЭРЭЭ ХАРЖ, ЧИХЭЭРЭЭ СОНССОНЫ ЭЦЭСТ* сая нэг юм ухаарах ёстой л зурагдаж, тээээр цаанаасаа!!!

Тэгэхээр яасан байх нь вэ? Ердөө л ТҮМНИЙ ХӨРӨНГӨНӨӨС АЙМШИГГҮЙГЭЭР ХУЛГАЙЛЖ ЧАДАХ АРСЛАНГИЙН ЗҮРХ ЗОРИГТОЙ л байсан бол хэн ч байсан ялгаагүй тэр нэг *ХОСГҮЙ БАЯН* хэмээх цол хэргэмийг хүртэх шаанстай л байж. Тэр шаансыг олохын тулд 4 жилд нэг удаа НАР САРЫГ УУРГАЛАН АВЧИРЧ ӨВӨРТ ХИЙЖ МАНДУУЛАХ ДАЙНЫ ПАН ГӨРӨХ АВЬЯАСТАЙ, хүний нүд рүү харж байгаад аягүй гоё жиргэж сурахад хамаг авьяасаа шавхан тоглолт үзүүлсний дараа хүрч болох оргил байсан юмсанжээ. Онцгой авьяастай нэг нь энэхүү тоглолтоо 4 жил тутамд нэг удаа театрчилсан маягаар шинэчилсэн найруулгаар тавьсаар байгаад нийтдээ бараг 30 жил *зөвхөн энэ төрлийн уран бүтээлээр* дагнажээ.

Тэгж таарна аа, нөгөө нэг кинон дээр гардаг шиг *Саяхан л баяжсан амьтан гэнэ билээ, хэзийдээ ийм олон газраар явж амжаа аж* гэдэг шиг нэг л мэдэхэд цочир цочир баяжсан нөхдүүд аахалзаж таахалзаад бүүр нэг хачин жигтэй оргиод байсын, үхсэн хойноо бүгдээрээ л нэг муу адгийн ХУЛГАЙЧ НАР л байсан байгаам даа.

Чухамчиг улс орныхоо нэр сүрийг өргөдөг баатрууд, улс Монголынхоо нэрийг дэлхийн дайдад цуурайтуулна нтр гээд хуцалдаад байсан чинь ердөө л цаад санаа нь хуралдаан бус, хурлаар далимдуулж хусах л операци байсан байшт.

Ядаж байхад НҮГЛИЙНХ НЬ САВ нь яасан арвин, яасан гүнзгий, ямар бөх материалаар хийгдсэн амьтас вэ?

Мань мэт нь амьдрах гэж авсан оронгийнхоо зээлийг банк гэдэг хадны мангаад 15 жилийн туршид 16,65 %-ийн хүүтэйгээр, 3 дахин НУГАЛЖ ТӨЛӨХИЙН тулд байдгаараа сүү самардаж цөцгий болгоод энэ аяган дотроос гарахын тулд унтах идэхээ умартан, баясаж цэнгэхээ хойшлуулан, бараг л энэ нэг ИПОТЕК гээчийг төлөхийн төлөө энэхэн замбуулин дээр хүмүүн заяа олчихсон мэт амьдрагчаан болж явахад тэрбум, их наядаар нь зээл нэртэй алтны судал чаагаад арзайтлаа инээж, ард түмнээ ангилан ялгаж, *Чамд май 8%, харин чамд өгөхгүй ээ, чи ямар юмаа хийж чадлаа мэдэхгүй сарвалз гэсиймбэ* хэмээн хээвнэг ялгаварлан гадуурхаж байсан этгээд өөрөө болохоор ХҮҮГҮЙ ЗЭЭЛЭЭР ХАТАН ТУУЛЫН ЭРЭГ ДЭЭР ХУБА МУБА гэсэн шээг жимс мимсхэнээр халхавчлан жинхэнэ новширч суусан гэдгийг нь сонссон биш бүүүр нэг живүү хүрээд болох ч юм биш???

ТҮМНИЙ НЭРЭЭР ТҮНТИЙТЛЭЭ ЧИХСЭН ХУЛГАЙЧУУД ТӨРӨЛ БҮРЭЭР АРГА СИЙЛЖ ХУЛГАЙЛСАН МӨНГӨӨ БУЦААЖ ТӨЛӨӨРЭЙ!!!

*ХУЛГАЙЧ АА, ХУЛГАЙЧ АА, МИНИЙ ЗАРААГ ХУЛГАЙЛСАН ХУЛГАЙЧ АА!!! * гэж нэгэн монгол кинон дээр гардаг шиг тануусын үр хүүхдийг ингэж цоллох үеийнх нь хүүхэд багачууд МОНГОЛООР ДҮҮРЭН БАЙГАА ШҮҮ!!!

Одоо яах гэх вэ, монгол хүний жижүүрийн хэллэг болох *Үр хүүхдүүдийнхээ төлөө үхтлээ зүтгэж явна* гэдэг чинь та нар шиг хулгайч нарт огтхон ч хамааралгүй, ЗА!!! Харин ч та нар ирээдүйдээ тэднийхээ НҮДНИЙ БУЛАЙ, ШҮДНИЙ МАХ адил багтах шингэх газаргүй болох зам мөрийг нь дориун засаад өгчихөж дээ...

Хулгайчуудыг харахаар
Зэвүү дургүй зэрэг хүрсэн,
 
 
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2196115037377186&id=100009361320359