|

Оюун ухаант хүний өвөг "Хомо Эректус" хаана үүссэн бэ?

 

Гүржийн нутгаар эртний худалдааны торгон зам дайрч өнгөрдөг. Хомо Сапиенс буюу орчин үеийн оюун ухаант хүний өвөг болох Хомо Эректус хаана аль тивд үүссэн талаар одоог болтол эрдэмтэд маргадаг. Ихэнх эрдэмтэд оюун ухаант хүний өвөг Хомо Эректусыг Африк тивд үүссэн байж магадгүй гэдэг дээр санал нийлдэг. Харин Гүржийн эрдэмтэн Давид Локопаниз археологийн судалгаа шинжилгээ хийж, Хомо Эректус  Еврази тивд үүссэн байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлсэн байна.

Оюун ухаант хүний өвөг Хомо Эректус ойролцоогоор сая жилийн өмнө Африкт үүсээд тэндээсээ өөр өөр тив рүү тархсан гэж эрдэмтэд үздэг. Харин эрдэмтэн Давид Локопанизын үзэж байгаагаар Гүржид хийсэн малтлага, судалгааны шинжилгээний дүнд 2 сая жилийн өмнө амьдарч байсан Хомо Эректусын гавлын яс олдсон байна. Давид Локопаниз гавлын яс төдийгүй, эртний хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан зүйлүүдийг олсон байна.

Түүнийхээр  гавлын яс магадгүй хамгийн эртнийх байж болох юм байна. Давид Локопаниз газрын хөрсөнд удаан хадгалагдаж чулуужсан Хомо Эректусын 5 гавлын яс, хөл гарын яс, эртний махчин, араатан амьтны гавлын яс зэргийг олсон. Гавлын яс, хөл, гарын ясанд тулгуурлаж Хомо Сапиенс өвөг болох Хомо Эректусын төрхийг гаргасан байна. Хомо Эректусын толгойн яс одоогийн хүний яснаас хамаагүй жижиг, эрүү, шүд нь том хүчирхэг, дух жижигтэй.

Гар нь урт, хүчирхэг учир өөрсдийгөө хамгаалахын тулд модонд авирдаг байсан байж магадгүй гэж эрдэмтэд таамаглаж байгаа юм байна. Гэхдээ судалгаа шинжилгээний ажил үргэлжилж байгаа  Хомо Сапиенсын  өвөг Хомо Эректус 2 сая гаруй жилийн өмнө Африк тивд биш Евразид, тэр дундаа одоогийн Гүржийн нутагт амьдарч байсан нь батлагдаж байна.