|

Кюүшюү башё том цолтнуудад маш халгаатай байна

Кюүшюү башё том цолтнуудад маш халгаатай байна

Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башё тав дахь өдрийн барилдааны өмнө япон ёкозүна Кисеносато башёг орхих болсоноо зарласнаар 11 дүгээр сарын башё аварга цолтон бөхгүй үргэлжилж байна.
2018 оны хамгийн сүүлийн башё том цолтнуудад маш халгаатай байгаа. Энэ өдөр Озэки Точиношин Хокүтофүжид, Гойэдо Нишигикид, башёг тэргүүлэгч Такаясү Точиоозанд тус тус уналаа. Мөн Сэкиваке Митакэүми болон Ичиножёо А.Ичинноров хоёр хоёул өвдөг шороодсон юм.
Харин Тамаваши Б.Мөнх-Оргил энэ башёг энэ өдрөөс орхисон ёкозүнагаар сул даваа авсан бол Такаинова Ёшиказег даван хоёр даваатай болов. Чиёошома Г.Мөнхсайхан болон Араваши Э.Дөлгөөн нар хоорондоо барилдан Чиёошома давсан байна. Комүсүби Такакейшо, Маэгашира Точиоозан нар 5 даваатай Кюүшюү башёг тэргүүлж байна.
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу