|

Тусгаар тогтнолын ордонд цугласан “Туг баригчид”

Тусгаар тогтнолын ордонд цугласан “Туг баригчид”

 

МАН-ын төв байр өнгөрсөн амралтын өдрүүдэд хөл хөдөлгөөн ихтэй  өнжлөө. Ямар үйл явдал болох талаар урьдчилсан мэдээлэл огт гараагүй.  Гэвч бүх хүн тарсан  амралтын өдрийн сиймхийг тааруулж 100 гаруй залуу намын дарга У.Хүрэлсүхийн урилгаар Тусгаар тогтнолын ордны "Их танхим”-д цуглажээ.  Ардын намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх цугласан залууст "Засгийн газар нь унахаас хамгаалаарай, гарч тэмцээрэй. Жагсана шүү” гэсэн үүрэг даалгаврыг өгсөн гэх мэдээлэл байгаа юм.  УИХ-ын гишүүн  Ж.Мөнхбат,  Д.Хаянхярваа нарын зүгээс Засгийн газрыг огцруулах гишүүдийн гарын үсэг бүхий  албан бичгээ   өргөн барьсан тохиолдолд  намын даргынхаа даалгавраар "Туг баригч” хийх үүрэг авсан  залуус  Сүхбаатарын талбайд гарч тэмцээд зогсохгүй, Төрийн ордныг тойрсон жагсаалыг зохион байгуулах сурагтай байна.


Ч.ЗОТОЛ /ЗУУНЫ МЭДЭЭ/

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу