|

Бас бодох л асуудал !!!

Бас бодох л асуудал !!!

 

ОХУ-ын Зэвсэгт Хүчний Жанжин Штабын дарга, ОХУ-ын БХЯ-ны 1 дүгээр орлогч сайд, ОХУ-ын баатар, армийн генерал В.Герасимов: "Өнөөдөр аль ч улс оронд дайныг урьдчилан зарлахаа больсон ба мөн нэгэнт эхэлсэн дайн бидний мэдэх зааг хүрээнд баригдаж, захирагдахаа больсон. Хамгийн амгалан тайван улс орон хэдхэн сар, тэр ч байтугай хэдхэн өдрийн дотор харгис хатуу зэвсэгт тэмцлийн тавцан болон хувирч, үр дүнд нь гадаадын түрэмгийллийн (интервенция) золиос болж, хаос, хүмүүнлэгийн сүйрэл, иргэний дайны эргүүлэгт живдэг болохыг дотоододоо үймсэн олон орны жишээ бэлхэнээ батлан харуулж байна. Дэлхий дахины "Дайны дүрэм” ч гэсэн орвонгоороо өөрчлөгдсөн. Улс төрийн болон стратегийн зорилгод хүрэхийг хүссэн хэн нэг этгээдийн амиа хичээсэн явуулга сошиалын тусламжтай өсч, зарим тохиолдолд үр нөлөөгөөрөө цэрэг зэвсгийн хүчээс ч илүү даван гарах болов. Орчин үеийн улс орнуудад өрнөж буй иргэний дайн, дотоодын үймээнд ашиглаж буй гол аргууд нь хүн амын эсэргүүцэгч чадавхийн сул талыг нь ашиглан, оролцуулж, хэрэгжүүлж буй улс төр, эдийн засаг, хэвлэл мэдээлэл, хүмүүнлэгийн болон бусад цэргийн бус арга хэмжээний золиос болдог нь харамсалтай"... гэжээ.

Жишээ Украйн:
Ухамсар бодлогогүй масс, Сошиал сүлжээ хоёр нийлэхээрээ ямар их хор уршигтайг 2014 оны Украйны жишээн дээрээс үзэж болно. Тэд "Оросууд бол хүний адаг” гээд л боссон. Босогчид жагсаал үймээнийхээ сээлфийг постолж, хэт субьектив тайлбар бичиж, хөөргөсөөр байгаад Украйныг иргэний дайны хэмжээнд хүргэсэн. Энэ дайны далимаар Оросууд тэнд амьдардаг өөрийн иргэдээ хамгаалах нэрээр цэрэг оруулж Крымийн хойгийг өөрийн газар нутаг хэмээн зарлаад авчихсан. Анх уриалан дайн өдөөсөн хар масс ор сураггүй болж үр дүнд нь уг үймээнд 80 сая хүн амтай Украйн улс л хохирсон. Магадгүй эхнээсээ Украйны хар масс, сошиал сүлжээг ашиглаж хийсэн хэн нэгний тусгай ажиллагаа ч байж мэдэх.

Жишээ Бутан:
Бутаны БНХАУ-тай хиллэдэг хотод хятад ажилчдыг Бутаны иргэд олноороо үзэн яддаг тул Хятадын иргэдийг энд тэндгүй гудманд зодож нүдээд эхэлсэн, эх орноосоо гарахыг шаардаж удаа дараа үймээн гаргадаг байсан. Удалгүй Хятадын танкууд хил даван орж ирээд, цэргийн зургаан баазаа улс дотор нь байгуулаад, дэлхий нийтэд "Бутанд эрх нь зөрчигдсөн хятад ажилчдаа хамгаалах зорилгоор хийж буй цэргийн үйл ажиллагаа” гэсэн тайлбар өгөөд олны амыг тагласан.

Жишээ Ливи:
Ливийн иргэний дайн 2011 онд (Муаммар Кадаффийн дэглэмийг эсэргүүцсэн хэсэг иргэдийн жагсаал цуглаанаар эхлэн, эцэстээ дотоодын иргэний дайн болж өргөжсөн) эхлэхээс өмнө нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 14192 ам.доллар, Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ үнэ төлбөргүй, байр орон сууцны ашиглалтын төлбөр, цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр гэж үгүй, Нэг литр бензин 14 центийн үнэтэй, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт тивийнхээ улсуудын дунд хамгийн өндөрт тооцогдож байлаа. Гэтэл өнөөдөр Ливээс ард иргэд нь жилд хэдэн арван мянгаараа дүрвэж, хөрш орнуудадаа ад шоо үзэгдэн зовж амьдарч явна. Ливийн цагаачдыг боолчлохоор 400 ам.доллараар худалдаж буй бичлэгийг CNN агентлаг (2017 онд) нийтэлжээ.

Ухамсар, бодлогогүй турхирал, олон нийтийн хийрхсэн үйлдэл буруу эргэж, улс орноо сүйрүүлж болдог үүнээс ч олон жишээг тоочиж болохоор байна даа.

by sorgog.mn