|

Японд гэр бүлээр нь хүйс тэмтэрсэн аймшигт хэрэг гарчээ

Мияазаки мужид нэгэн аймшигт хэрэг гарчээ. Тус мужийн Такачихо хотын иргэн 72 настай Ясуо Ихошигийн байшингаас гэрийн эзний болон өөр 3 эрэгтэй, 2 эмэгтэйн цогцос олдсон байна. Талийгаачийн хөршүүд түүнийг хэдэн өдөр харагдаагүй, гэрийнх нь утас руу залгасан ч авахгүй байсан учир цагдаагийн газарт дуудлага өгчээ. Цагдаагийн албан хаагчид Ясуо Ихоши, эхнэр 66 настай Михоко, 41 настай бэр Микико, 7 настай ач охин, 21 настай ач хүү болон 44 настай Фумиаки Мацуокиа нарын цогцсыг олсон гэж орон нутгийн хэвлэлээр дамжуулсан байна.

Хохирогчид бүгд хутгалуулж нас барсан бөгөөд хэргийн газраас тэдний аминд хүрсэн зэвсгийг олоогүй аж. Харин долоо дахь цогцсыг хотын дундуур урсдаг Гокасэ голын гүүрэн дороос олсон нь Ясуо-гийн ууган хүү Масахиро Ихошигийнх байжээ. Дэлхийн хамгийн аюулгүй, амгалан тайван улс хэмээн нэрлэгддэг Японы жуулчдын ихээр зорин очдог жижиг хотод ийм аймшигт хэрэг өмнө нь гарч байгаагүй гэнэ. Такачихо хотын цагдаагийн алба гэмт хэрэгтнийг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлжээ.

 


* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу