|

Гүнгэрваатай бурхан аятай хуулийн хамгаалалтад нуугдсан тэднээс шинэчлэл хүлээгээд нэмэргүй

БНН-ын дарга Б.Жаргалсайхан улс төрд олон жил болсон эрхмүүдийн талаар фэйсбүүк хуудсаараа дамжуулан хатуухан үгийг хэллээ. Тэрээр "УИХ-д анх сонгогдсон дурак туршлагагүйтэж манарсаар дөрвөн жил өнгөрдөг гэж өршөөе. Гэхдээ нэг муу оюутан ч дөрвөн жил сурахдаа эд нар шиг манарахгүй. Монголчууд агуу тэвчээртэй, гэнэн цагаан болохоороо таньдаг нүүрний арьсаа харж долигоноод манараачдыг дахиад сонгочихдог.

 

Уг нь танигдаж чаддаггүй л болохоос гайгүй хүмүүс эд нартай өрсөлддөг л байхгүй юу. Гүнгэрвээнд мөнхөрсөн бурхан аятай хуулийн хамгаалалтанд нуугдаж байгаа хулгайчуудаас одоо шинэчлэл хүлээгээд нэмэргүй л дээ. Камерын өмнө жүжиглэж үг хэлсэнийгээ фейсбүүкт доллар төлж бүүстлээд эх оронч царайлдагт нь ард түмэн алга ташиж хошгордог цаг өнгөрсөн биз.

 

Энэ 21 дарь эх гэхэд л одоогийн парламентийн бүрэлдэхүүнээс 10-аас дээш жил заларсан, өөрсдийгөө гүнгэрвээтай тахил гээд бодчихсон хувалзнууд. Гэтэл сүүлийн 10 жилийн дотор иргэдийн аж амьдрал яаж дээрдэв? Нийгэм яаж сайжрав? Улс орны эдийн засагт юу нүүрлэв? Хувийн шилэн барилгуудыг хөгжил гэж бодож байгаа хүмүүс хөдөө явж мянгатын туслах хийгээрэй. Туршлагатай улс төрч гэж байгаа бол битгий донгос.

 

Арван жил саарал ордонд ичсэнийг нь туршлага гэдэггүй юм. Яг юунд туршлагажаад байгааг ард түмэн харах боломжгүй. Харах боломжтойгоор нь хөрөнгө орлогын мэдүүлгийг нь хараарай. Хамгийн баячууд нь эд нар байгаа. Дарж, дарж, нууж, нууж, хэдэн хэсэг хэрчиж хувааж хэсгээс нь мэдүүлдэг гэнэ лээ. Та нар насаараа үйлдвэр ажиллуулсан ч эд нар шиг хувийн ганц түцгүй, хуушуурын өнчин гуанзгүй мөртлөө гэнэт илбийн хүчээр олигархи болж оффшордож дийлэхгүй. Энэ гүнгэрваатай 21 дарь эх чинь тэгээд 2020 онд бас л дэвшинэ шдээ. Сонгогчид яахыгаа өөрсдөө мэд. ОДОО ЭНЭ 21 ДАРЬ ЭХИЙН ТУХАЙ МЭДЭЭГ СОНГОГЧДОД ХҮРГЭ" гэжээ.

 

Б.Жаргалсайхан