|

Америкчууд саран дээр ахин хэзээ буухаа өнөөдөр зарлана

Америкчууд саран дээр ахин хэзээ буухаа өнөөдөр зарлана

 

Даваа гарагт АНУ-ын үндэсний сансар судлалын агентлаг Ангараг гараг дээр судалгааны станцаа амжилттай буулгаад байгаа билээ.

 
Пүрэв гарагт тэд саранд хүрэх аялалынхаа талаар хэвлэлийн хурлыг зохион байгуулахаар зарлажээ.
 
Энэ удаа NASA хувийн компанийн зохион бүтээсэн хөлгөөр сарыг зорих гэнэ. NASA-гийн захирал Жим Бриденстин "Бид саранд хүрэх шинэ аялалдаа Америкийн компаниудтай хамтран ажиллах болсноо зарлана. АНУ сарны гадаргуу дээр дахин хөл тавих гэж байна. Та бүхний төсөөлж байгаагаас эрт энэ үйл явдал болно” гэж мэдэгджээ.
 
Америкчууд 1972 оны арванхоёрдугаар сараас хойш (Apollo 17 багийнхан) дэлхийн дагуулд дахиж очоогүй байгаа.
 
Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар АНУ-ын 11 жижиг компани сарны хөтөлбөрт NASA-тай хамтран ажилллахын төлөө өрсөлдөхөөр болсныг маргааш зарлах гэнэ. Тэднээс шалгарсантай нь олон сая долларын гэрээ байгуулах төлөвлөгөөтэй ажээ.