|

“Эрдэнэс Монгол” ТӨХК-ийн мэргэжилтнийг хар тамхины хэргээр баривчилжээ

Энэ сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид хар тамхины хууль бус сүлжээнийхнийг илрүүлэн, дайчлан баривчилсан байна. Тодруулбал, өнгөрсөн мягмар гаригт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс хар тамхи хэрэглэсэн, худалдан борлуулдаг гэх 4-5 хүнийг үйлдэл дээр нь баривчлан саатуулжээ.

Хэргийн газраас эд мөрийн баримтаар метафемин буюу химийн аргаар гаргаж авсан "мөс" гэх бодис, 18 кадр гэрэл зураг, сэжигтэн этгээдүүдийн хурууны хээг бэхжүүлэн авсан байна. Түүнчлэн дээрх этгээдүүдээс биологийн дээж авч шинжлэхэд хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Сэжигтнүүдийг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулан шалгаж эхэлжээ.

Дээрх бүлэг этгээдүүдийн дунд "Эрдэнэс Монгол” төрийн өмчит хувьцаат компанийн мэргэжилтэн Э гэгч байсан бөгөөд тэрбээр хар тамхи хэрэглэснээс гадна бусдад худалдан борлуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон талаар эх сурвалж мэдээлэв. Сэжигтэн Э-ийн аав Монгол Улсын шүүх байгууллагад олон жил ажилласан нэгэн бөгөөд иргэний хэргийн шүүхэд ерөнхий шүүгчээр ажилладаг аж. Дээрх хэргийг Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Хар тамхитай тэмцэх хэлтэст үргэлжлүүлэн шалгаж буй юм байна.

 

Medee.mn 

 


* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу