|

Б.Пүрэвсүрэн: Алибаба сайтад автозамын тендер зарагдаж байгаа нь ташаа мэдээлэл

БНХАУ-ын онлайн худалдааны Алибаба сайт дээр Архангай аймгийн автозамын тендер зарагдаж байна гэх мэдээлэл фэйсбүүк хуудаснаа газар авч байна. Тус сайтад автозамын тендерийн талаар 15 хувийн гүйцэтгэлтэй 120 километр автозамыг, нэг километрийг нь 800 мянган ам.доллараар үнэлсэн тухай бичжээ.  

Концессын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, концесс олгох, концессын гэрээний биелэлт, явц, үр дүн, концессын үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлгээ, шинжилгээ хийх үүрэгтэй газар нь Засгийн газрын тохируулагч агентлаг "Үндэсний хөгжлийн газар”-ын концессийн алба аж. Тиймээс энэ талаар "Үндэсний хөгжлийн газар”-ын концессийн албаны мэргэжилтэн Б.Пүрэвсүрэнгээс тодруулсан юм.

-Хятадын онлайн худалдааны Алибаба сайтад Архангай аймгийн замын тендер зарагдаж байна гэж иргэд шүүмжлээд байна. Үүн дээр танайхаас ямар тайлбар өгөх вэ?

-Тийм мэдээлэл сайтад гарсныг мэдээгүй юм байна. Энэ бол ташаа мэдээлэл гэж хэлмээр байна. "Дашинчилэн-Орхоны гүүрчиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай автозамын төсөл”-ийг барих, шилжүүлэх концесийн гэрээг  БНХАУ-ын "Шинжиан-шинфа” компанитай байгуулан ажлаа эхлээд явж байгаа. 2017 оны 4 дүгээр сард гэрээ хийгдээд өнгөрсөн хавар тус замын ажил эхэлсэн. Одоогоор ажлын гүйцэтгэл 20 хувьтай явж байгаа. 2019 оны 12 дугаар сард ашиглалтад орно.

-Цааш нь худалдсан асуудал үүссэн байж болох уу?

-Хэрэв тийм асуудал үүссэн бол манайхтай байгуулсан гэрээ гэж байгаа. Тийм учраас цаашаа зарагдсан бол гэрээг үндэслэн ямар нэг хариуцлагын асуудал гарч ирнэ. Тэгэхээр энэ тал дээр ямар нэг мэдээлэл байхгүй. Зарагдсан асуудал үүсээгүй. Замын ажил хэвийн үргэлжилж байгаа. Энэ концесийн гэрээг сонирхож байвал бүрэн эхээрээ "Үндэсний хөгжлийн газар”-ын сайтад байгаа. Тэндээс харж болно.

Zaluu.com


* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу