|

Хонгор сумынхан “Алтан намар-2018” үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа

Хонгор сумынхан “Алтан намар-2018” үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа

 

Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан-Уул аймгийн Хонгор сумын ИТХ, ЗДТГ болон сумын Тариаланчдын холбоо хамтран өрхийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор "Алтан намар-2018” үзэсгэлэн худалдаагэнэ сарын 1,2-ны өдрүүдэдзохион явууллаа.

Өрхийн тариалалтыг нэмэгдүүлэн, хөрс, цаг уурын онцлогт тохирсон таримлыг тарьж, бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах чиглэлээр аж ахуй эрхэлдэг иргэн аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, иргэдэд эрүүл баталгаатай хүнсний бүтээгдэхүүнийг нийлүүлэх худалдан борлуулах сүлжээг боловсронгуй болгох зорилгоор дээрх үзэсгэлэн худалдааг зохион байгуулжээ.

Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд монгол арга технологиор боловсруулсан экологийн цэвэр бүтээгдэхүүн болох цагаан идээ, сүү сүүн бүтээгдэхүүн, мөн нутгийнхаа үржил шимт хөрсөнд тарьж ургуулсан бүх төрлийн хүнсний ногоо болон даршилсан бүтээгдэхүүнүүд мөн эмчилгээний бүтээгдэхүүнүүд гээд 20 гаруй өрхийн үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчид болон малчид, тариаланчид оролцлоо.

Шилдэг бүтээгдэхүүнээрХонгор сумын2 дугаар багийн иргэн Н.Дэлгэрмаа, Д.Даваахүү нарын бэлтгэсэнцагаан идээ, 1 дүгээр багийн иргэн Б.Уламбаяр даршилсан нарийн ногооны бүтээгдэхүүнүүдээр тус тус шалгарчээ.

Мөн энэ үеэр газар тариалангийн шилдгүүдээ тодруулж Найрамдлын Дархан тэмдэг-2, Аймгийн тэргүүний ажилтан-7, Аймгийн Засаг даргын жуух-3, Сумын Засаг даргын жуух-3 нийт 13 тариаланчдыг шагнаж урамшуулжээ.

Газар тарилангийн өлгий Хонгорчууд жил бүр арвин ургац хураан авч, улаан буудай, төмс хүнсний ногоо зах зээлд нийлдүүлдэг. Өрх бүр үйлдвэрлэгч болж эх орны хөрсөнд тарьж ургуулсан аюулгүй хүнс хэрэглэж байхыг эрхэм зорилгоо болгодог Хонгорчууд ийнхүү Ургацын баяраа тэмдэглэн өнгөрүүллээ.