|

Ц.Цэрэнболдын тоглосон "Дүүлэн нисэх шонхор" ирэх есдүгээр сард нээлтээ хийнэ

Украин, Румын улсуудтай хил залгаа орших Карпатын нурууны байгалийн үзэсгэлэнт газарт нэгэн сонирхолтой киноны зураг авалт хийгджээ. Америкийн нэгдсэн улс, Украины уран бүтээлчдийн хамтарсан "The Rising Hawk” буюу "Дүүлэн нисэх шонхор” уран сайнхны кино баг энд зураг авалтаа хийсэн ба тус уран бүтээлд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, "Аав", "Шарга даага" зэрэг киногоороо олонд танигдсан жүжигчин Ц.Цэрэнболд тоглож байгаа аж.

"Kinorob Cinema Day” кино компани Украины кино нэгтгэлтэй хамтран бүтээж буй адал явдалт киноны үйл явдал 1241 онд өрнөх аж. Тус кино нийт 110 минут үргэлжлэх ба найруулагч Ахтем Сейтаблаев, Жонн Винн нар хамтран ажиллаж байгаа ажээ.

 

Newspress.mn


* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу