|

“Ану хатан”-ыг Болгарын телевизээр гаргах болжээ

2013 онд Монголын үзэгчдэд хүргэсэн "Ану хатан” уран сайхны киног дараа жилийнх нь есдүгээр сараас "Warrior princess” нэрээр АНУ-ын зах зээлд худалдаж эхэлснийг уншигчид санаж буй байх.

Б.Шүүдэрцэцэг зохиолыг нь бичиж, Т.Алтантуяагийн найруулсан эл бүтээл 168 минут үргэлжилдэг бөгөөд киног бүтээхдээ C-300 мэргэжлийн камер ашиглан агаараас болон усан доогуур зураг авч, "Зуун модны их тулалдааныг ой, ус, их талын гэж гурав хувааж найруулсан нь Монголын кино урлагт дэвшил авчирсан” гэж тухайн үед мэргэжилтнүүд үнэлж байсан. 

Тэгвэл эл бүтээлийг түгээх эрхийг Болгарын телевиз энэ сард худалдан авчээ. Сонирхуулахад, дээрх киног бүтээсэн "Шүүдэр” продакшны захирал, зохиолч Б.Шүүдэрцэцэг өөрийн "Хотол цагаан гүнж” романаас сэдэвлэн "Хотулун гүнж” түүхэн, тулаант кино төсөл эхлүүлсэн бол найруулагч Т.Алтантуяа Төрийн шагналт, зохиолч Д.Норовын "Хөх тавилан” туужаас сэдэвлэн кино бүтээж буй.

Unuudur.mn                                        


* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу