|

"Ромео жульетта хоёр" мюзикл Дарханы театрт анх удаа тоглолоо

 

"Ромео жульетта хоёр" мюзикл Дарханы театрт анх удаа тоглолоо

 

Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан-Уул аймгийн Залуучууд театрын 2018 оны төлөвлөгөөт уран бүтээл дэлхийн сонгодог зохиолч "Уильям Шекспирийн" зохиолоос сэдэвлэсэн Францын нэрт хөгжмийн зохиолч "Жерар Пресгурвикийн" бичсэн "Ромео Жульетта хоёр” мюзиклийг Залуучууд театрын тайзнаа энэ сарын 11-14-ний өдрүүдэдтоглолоо.

Дэлхийн өнцөг булан бүрт У.Шекспирийн хамгийн олон удаа тавигдаж дэлхийд түгсэн алдартай хоёр жүжгийн нэг нь "Ромео Жульетта хоёр” юм. Зуун зууны түүхэнд чин үнэнч хайрын гэрч болсон энэхүү жүжиг Монголын театрын тайзнаа 1966 онд С.Гэндэн найруулагчийн найруулгаар, 1996 онд Ч.Найдандоржийн найруулгаар үзэгчдийн хүртээл болж байсан түүхтэй бол энэ удаа орон нутгийн театруудаас анх удаагаа түүнчлэн мюзикл хэлбэрээр үзэгчдэд хүрснээрээ тун онцлогтойаж.

Эмгэнэлт жүжгийг мюзиклээр тавина гэдэг бол хэн хүнийшийддэг зүйлэсвэл театрбүр хүссэн үедээ хийхажил бишгэдгийг мэргэжлийн хүмүүс онцолж байлаа.

Тайз, дэлгэцийн зураач гэдэг бол найруулагч хүний бодлыг дүрслэлд шилжүүлдэг хүн.Тайз засал, хувцас хэрэглэл болонөнгө, дуу гээд бүхний нэг дор цогцлоож жүжгийн хэмнэлийг алдагдуулаагүй яг л үйлдэл бүртээ тусч чадсан нь гайхалтайбайсан талаар үзэгчид ярьж байлаа.

Түүнчлэнбүжгийн үндсэн элементүүд эргэлдэх болон хүчтэй шилжилт ихтэй, циркийн үзүүлбэрүүдтэй байсан нь шинэлэг болж чаджээ.

Дуучид нь жүжиглэж, бүжигчид нь дуулж чаддагаараа аймгуудын театрт ажилласан уран бүтээлчид илүү боловсронгуй болдог гэдгийгЗалуучууд театрын ерөнхийнайруулагчМ.Цогтонцолж байв.

Ийнхүү Дархан хотын тайзнаа алдарт "Ромео жульетта хоёр" мюзикл жүжиганх удаа тавигдаж үзэгчдийн хүртээл боллоо.


* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу